зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтийн дууны ханхүү С.Жавхлангийн онц сонирхолтой 24 баримт

2012-4-11
0
ЖИРГЭХ
javhaa24tsag    24tsag.mn улс төр, спорт, урлагийн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн олны танил хүмүүстэй холбоотой сонирхолтой баримтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Урд нь бид экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой 24 баримтыг хүргэж байсан бол энэ удаад нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ, дуучин С.Жавхлантай холбоотой 24 баримтыг дэлгэж байна. 
    24tsag.mn улс төр, спорт, урлагийн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн олны танил хүмүүстэй холбоотой сонирхолтой баримтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Урд нь бид экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой 24 баримтыг хүргэж байсан бол энэ удаад нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ, дуучин С.Жавхлантай холбоотой 24 баримтыг дэлгэж байна. 

javhaa24tsag1.    Самандын гэр бүл 5 хүүхэдтэй түүний дөрөв дэх нь Жавхлан хэмээх улаан хацарласан жаал. С.Жавхлан 1980 оны 2 дугаар сарын 21 нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Мөн ижий, аав хоёртоо зориулан уйлж дуулдаг нэгэн. Хэдий дуучин болохыг нь харж чадалгүй эрт явсан ч ийм сайхан хоолойтой хүү төрүүлсэнд Жавхлангийн фэнүүд бахархдаг нь гарцаагүй. 

2.    Шууд 2 дугаар ангиасаа дунд сургуульд орж байсан. “Арын хаалга” уу, андуураад гүйгээд орчихсон уу бүү мэд. 10 төгстлөө Увс аймгийн Улаангом хотод сурсан. Газар зүй, тоо, дуу хөгжмийн хичээлдээ “галзуу” нэгэн байсан гэдэг.

3.    Жавхлан 17 насандаа буюу 1997 онд Соёл урлагийн их сургуульд опера дуучны ангид элсэн орсон. Бурхнаас заяасан мундаг хоолойг мэргэжлийн сургуульд нь хөгжүүлэхээр гайхамшиг цогцлох нь ойлгомжтой. 2003 онд их сургуулиа дүүргэж, диплом өвөртлөж, мэргэжлийн дуучин цолтой боллоо. Сургуулиа төгсөөд бакалавр дээр зогссонгүй. Томрох нь тодорхой гэдгээ мэдсэн учраас магистрт суралцаж 2006 онд төгссөн. Мөн л Соёл урлагийн их сургуульд.

4.    Жавхлан, Баясгалан хэмээх ижилдүү нэрийг мэдэхгүй монгол хүн байхгүй. Дөнгөж сургуульдаа сурч байсан, нөгөө нь төгссөн 2 залуу дуэтлээд урлагийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн. Тэднийг алдаршуулсан дуу нь “Хонгорхон үр минь”. Мөн тэднийг зөвхөн хослон дуулах бус хайр сэтгэлийн холбоотой байсан гэж ярьдаг.

5.    Түүний анхны эхнэр бол “Торгоний зам” компаний захирлын охин Г.Долгормаа. Г.Долгормаатай ханилан нэг охинтой болсон. Охиндоо С.Юм-Агь хэмээх өвөрмөц нэрийг хайрласан. 

6.    Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн С.Жавхлан дараагийн амьдралаа зохиов. Энэ удаад тэрээр  “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгийг сонгосон. Хүчтэй хоолойтой хосууд урлагийн ертөнцөд мэндэлсэн тухай хэвлэлийнхэн сайн, муу мэдээллээр нэг хэсэгтээ л бөмбөгдсөн.

7.    Зохиолын дууны ханхүү хэмээн цоллогддог С.Жавхланд төр хишгээ хайрлаж, 2009 онд Монгол улсын гавъяат жүжигчин цолыг олгов. Үүнд олон хүн шүүмжлэлтэй хандаж байсан ч хийгээд чадаж байгаа хойно яаая гэхэв.

8.    Баянзүрх дүүргийн 13 хороололд байдаг хуучнаар “Измус”, дараа нь “Харли Дэвидсон” хэмээн өөрчлөгдсөн диско баарыг худалдан авч, “Хөх нуруут” хэмээх дуун өргөө (караоке), ясан бөмбөгийн газар (биллиард) байгуулсан. Мөн “Хөх нуруут”-даа Үндэсний номын санд байсан Сталины хөшөөг аваачиж, залсан.
9.    Өөрийн эзэмшлийн “Хөх нуруут” хэмээх дуун өргөөндөө байхад нь өөрийг нь хүндэтгэж явдаг хэмээн гар барих гэсэн залууг “чамтай гар барьдаг хүн би биш” хэмээн хамгаалагчдаараа зодуулсан гэдэг.

10.    Урлагийн ертөнцөөс хөндийрөн, “Гал үндэстэн” холбоонд нэгдэн “Монголоо аврах” их аянд гарав. Хэсэг самраад нутгийнхаа ах хууль зүйн сайд Ц.Нямдоржоос хатуухан жавтий хүртэн уг холбооноос гарсан. Гэвч дараа нь “Гал үндэстэн”-үүдийг “өөрөөсөө хөөчихлөө” хэмээн томроод онигоонд орох шахсан.

11.    Тэрээр хоолойныхоо хүчинд “баавартай” амьдардаг нэгэн. “Хаммер”, “Лексус 570” гэх мэтчилэн тансаг зэрэглэлийн хэд хэдэн машинтай. Тэр дундаа 6677 гэсэн дугаартай цэнхэр өнгийн “Лексус 570”-аа унах дуртай. Машиндаа үргэлж авч явдаг зүйл нь монгол гутал, дээл, бүс, малгай, микрофон.

12.    Өвөг дээдсийнхээ ухаанаар бахархаж  монгол ёс заншлаа дээдэлж  явдаг гавъяат “Монгол бүсгүйчүүд өтөг бууцан дээрээ араг түшин нярайлж байя” хэмээн тунхаглаж, сайшаагдсан гэхээсээ илүү нэр хүнд нь нэлээд унав.

13.    Үсээ дахиж хэзээ ч засуулахгүй, хөндүүлэхгүй, хэзээ ч гадаад хувцас өмсөхгүй гэж тангараг өргөсөн. Мөн “Шарга морьт”-ын цаашаа гэр барин гарч, аргал түлж амьдарна гэж ярьж байсан. Гэвч одоо хүртэл паартай байшиндаа амьдарсаар. Мөн та санаж байгаа бол нэгэн үе дэлгэцнээ гардаг байсан “Үнэн үү” ток шоугаар орж байхдаа хөтлөгч Нямбаяртай мориор “Хаммер” жийпээ солихоор тохиролцож байсан шүү.  
14.    2008 оны УИХ-ын нөхөн сонгуульд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж 34 (2.95%) хүний санал авч ялагдав. Энэ түүний анхны сонгууль.

15.    “Тусгаар тогтнолын 100 жил”-ийн ойн арга хэмжээний хүрээнд төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд “Тулганы гал бадраах ёслол” үйлдсэн. Тус ёслолоор дуучин С.Жавхлан ая дуугаа өргөсний дээр, монгол дээл зах, нударгагүй байдаг юм гээд, өмссөн дээлийнхээ зах, нударгыг салган галд шатаасан.

16.    Өнгөрсөн жил Монгол орныхоо 21 аймгаар “Тулганы гал бадраах ёслол”-оо хийхийн сацуу “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтоо хийн сонгуулийн PR, кампанит ажлаа хийж эхэлсэн. Төв талбайд хүртэл тус ёслолоо үйлдэхдээ нэлээд хэдэн төгрөг заран олны танил жүжигчдийг хөлслөн Өэлүн эх, Чингис хааны дүрд хүртэл тоглуулсан.

17.    2011 онд Монголд төдийгүй, Хятадад Уудам хэмээх өвөрмонгол хүү “од” болсон. “Авъяаслаг хятадууд 2011” шоунд Уудам хүү С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” хэмээх дууг дуулж олон хүний нулимсыг унагаагаад авсан. Түүний дараа С.Жавхлан гавъяат өөртэй нь адилхан амьдралтай, өнчин түүнийг өргөж авна гэсэн тухай яриа газар авсан.

18.    “Авъяаслаг хятадууд 2011” шоугаар олонд танигдсан Уудам хүүтэй хамтарч дуулаач гэсэн саналыг МУГЖ С.Жавхланд Хятадын нэгэн томоохон компани тавьжээ. Мөн урд нь хэд хэдэн Хятадын компани энэ маягийн санал тавьж байсан ч үндсэрхэг үзэлтэй тэрээр татгалзсан хариу өгсөн гэнэ. Шалтгаан нь гаргасан дуугаа хятад хэл дээр дуулах гэсэн шаардлагыг хүлээж аваагүй юм.

19.    Тэрээр бурханаас заяасан хүчтэй, гайхалтай дуу хоолойтой төрсөндөө үргэлж бахархаж явдаг. Тэрэндээ эрддэг юм уу хэдэн жилийн өмнө рок попын нэгэн дуучныг “хамраараа гонгиносон, гомо” хоолойтой гэж хэлээд нэлээд шүүмжлэлд өртсөн. Хохирогч нь “Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт, дуучин Д.Болд.

20.    С.Жавхлан “тархины түгжээ мултлагч” хэмээн өөрийгөө өргөмжилдөг “Донж”-ын Д.Төгөлдөртэй хуурай ахан, дүүс. Зарим хүмүүс зүгээр дуулаад явж байсан хүнийг “мангартуулаад” шал өөр, буруу сэтгэхүйтэй болгоод хаячихсан. “Хайрлаж болохгүй хайр” дууг Д.Төгөлдөртэй хамтран хийснээс хойш С.Жавхлан тэс өөр хүн болчихсон гэж ярих нь ч бий.

21.    “Донж”-ийн Д.Төгөлдөр сонгуульд нэр дэвшихээ зарласан С.Жавхлан дүүгээ дэмжихээ мэдэгдсэн. Мөн тэрээр “С.Жавхлан намд элсэх биш, С.Жавхланд нам элсэнэ” гэв. Харин С.Жавхлан аль намд элсэх нь, эсвэл С.Жавхланд аль нам элсэх нь тодорхойгүй хэвээр. Гэвч хамгийн их магадлалтай нь МАХН гэж хүмүүс таамаглаж байгаа юм.

22.    Өнгөрсөн 3 дугаар сарын 9-нд 2008 оны 7 сарын 1-нд амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл болон, 21 аймгийн өрх толгойлсон ээжүүдэд “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтынхоо орлогоос тус бүр сая төгрөг хандивлав. Түүний энэ үйлдлийг зарим хүмүүс төрийн өмнөөс С.Жавхлан мөнгө өгч буян болж байна гэж байсан бол зарим нь сонгуулийн шоу, асар том PR хийлээ дээ гэж байлаа.

23.    Хамгийн сүүлд 3 дугаар сарын 27-нд “Дээлтэй сонгууль 2012” хэмээх уриалга гаргасан. Энэ үеэрээ хормой нь сэмэрсэн дээл үзүүлж, одоогийн төрийн дээдсүүд Монголыг ингэж зарж идэж байгаа тухай ярьж, “Гадаад хувцас өмсөж, эдийн засагч, хуульч гэсэн хоосон мэргэжил нөмөрсөн ийм хүмүүсийг сонгосноороо өнөөдөр та бид хожсон уу?” хэмээн ихэд хаширлан, учирлан хэлэв.

24.    “Дээлтэй сонгууль 2012” уриалгынхаа сурталчилгааны хуудасны төгсгөлд “хүндэтгэсэн” гэх үгийг “Хүнд-итгэн чилээсэн” гээд ард нь монгол бичгээр Самандын Жавхлан гэж бичжээ. Ямартай ч ирэх сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон С.Жавхлан монголоороо ярьж, монгол хувцасаа өмсөхийг уриалсаар.      

image

24tsag.mn улс төр, спорт, урлагийн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн олны танил хүмүүстэй холбоотой сонирхолтой баримтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Урд нь бид экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой 24 баримтыг хүргэж байсан бол энэ удаад нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ, дуучин С.Жавхлантай холбоотой 24 баримтыг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (47)

  • Түмэндэмбэрэл (122.47.37.120)
    Ямарч байсан монгол сэтгэл шингэсэн дуу хоолой сонсохоор сэтгэл хөнгөрдөг шүү
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
  • dawaa (103.212.116.199)
    zarim golgonuud neree mongol hun bish yum shigel aashlah yum haana yu hogjood bgn sda nuudaa ai jawhlang muulaad bga hulganuud zugeeree l dugui bjii zaaa amaa mdhgui neree
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • Ариунаа (203.91.115.35)
    Сайн хүү мундаг дуучин эх оронч
    2016 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.194.239)
    Ene chn baahan mongol gj hashichsan ayalgatai yridag baga yastan.baga yadtnuud oirsdiigoo hezee ch mgl gdggui.uheruudiig mallahiin tuld chinggis gj tseejee delddeg l de..mongokd hairtai uguig n hen ch medehgui
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.143.227)
    Самандын жавхлагийн аав ээж хоёр нь хоёулаа хятад. Эгч нь гэр хороололд байдаг гуйлгачин. Ах нь шоронгийн хадаас малын хулгайч. Аав нь хөдсөн дээлтэй гуйлгачин. Гэртээ талийгаач аавынхаа уранхай дээлийг өмсдөг. Самандын Жавхлан монголчуудад дургүй үздэггүй, хүн чанар муутай.
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.10.22.242)
    unen yum heldeg ch teneg duu jaahan hel yaria surmaar bgaa yum
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.125)
    25 дахь баримт. Уучлаарай, түүнд хэзээ ч хүчтэй хоолой байгаагүй юм. Харин тэр дууг донжийг нь олж аргадаж дуулдаг. Ер нь сэтгэлээсээ дуулна. Энэ нь түүнийг амжилтанд хүрэх гол гишгүүр болсон. Мөн түүний өнчин хүний сэдэвт дуунууд түүнийг алдрын оргилд хүргэсэн билээ. Монгол хүний яс маханд шингэсэн нэг сонин зан байдаг. Нүүдэлчдийн л авир юм даа. Өлсөж байхад нь хоол өгсөн хүнд хэзээ ч баярлаж талархдаггүй. Мөн бусдын зүйлийг ашиглахдаа эзэнд нь хэзээ ч талархдаггүй. Тэр нь угаасаа өөрийнх нь байсан юм шиг, өөрт нь заяасан юм шиг авирладаг. Мөн нийтийн ашиг сонирхол гэх ойлголт ерөөсөө байдаггүй. Өвөлжөө, бэлчээрээ тойруулан хардаг ухаан нь нүүдэлчдэд байгалиас өгөгджээ. Энэ үүднээсээ тэр бол жинхэнэ нүүдэлчин, жинхэнэ монгол хүн.
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
    • Урт наст
      чи их зөв ярьж, бодож байна.
      2014 оны 12 сарын 01
    • Amgaa
      Nutgin axaa demjilgvi yaxaw zow yaridag zow xvn shv
      2014 оны 12 сарын 01
  • Зочин (203.91.117.4)
    дандаа үнэн үг хэлдэг энэнд нь зарим нэг монголоо мартсан хүн дургүйцдэг монгол хүн дээлээ өмсөөд муу явсан удаагүй өөрсдийгөө европ хувцас өмссөн ганган ухаантай гэж боддог хүмүүс гишгэсэн мөрөө эргээд нэг харахад зүгээр байх шүү монголоо гэсэн сэтгэлтэй хүн заавал морь унаж таваргаад айл хэсэж дуулаад явах ёстой юу тэгж бодож байгаа хүн өвөг дээдсээ гутаан доромжилж байна гэдгээ ухаараасай тэгээд эцэст нь Жавхланд амжилт хүсье хэзээд энэ чигээрээ монголоо гэсэн сэтгэлтэй хэвээрээ байгаарай үнэн үг хэлсэн хүнд хүн дургуй, үхэр унасан хүнд нохой дургуй гэдэг гандан буурахгүй газар унахгүй галаа бөхөөхгүй голомтоо бадрааж яваарай
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    үнэхээр хуучинсаг үзэлтэй юм бол лексус570 унах учиргүй. морь унаад таваргаж байна биз. ардчилсан нийгэмд ийм зүйл байх. эхнэрээ араг түшүүлж төрүүлнэ гэхээр шизотойнх. монгол ахуйгаа дээдлээд байгаа хүн гар утас, микрофон, дуу бичлэгийн сд энэ тэрээр яана вэ? морь унаад айл хэсээд л найр дамжаад дуулаад явах ёстой биш үү? ам ажлаа тааруул хө. тэгэхгүй бол худалч эсвэл өвчтэй гэсэн 2 оношийн нэг тавигдана шүү.
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
  • zoshin (202.179.11.202)
    yutai ch gaihaltai hooloitoi jinhene duuchin. yu hiihee bidnees asuuhguilde.uuruu l medeed hiidg yumaa hiij l baigaa bizde,saihan duuldg, saihan ger bul gedgeer n ard tumen sonsogchidod n hundeldg hairldg.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin (103.26.194.6)
    yag mongoldoo sanaa zobooch shou baihgvi ee bitgii hudlaa tuilshar
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.194.19)
    Сийлмаа авгай та магтах гэж долигоночих юмаа. Жавхлан бол сайхан дуудаг залуу.
    2014 оны 05 сарын 01 | Хариулах
  • СИЙЛМАА (103.23.51.8)
    МОНГОЛОО ГЭСЭН ХҮН БҮХЭН ЧАМАЙГ ДЭМЖИЖ ЧАМТАЙ ХАМТ БАЙХ БОЛНО МОНГОЛ БИШ ХҮМҮҮС ӨӨР ЮМ ЯРИХ Л БАЙХ ТЭДНИЙГ БҮҮ ТОО ЧИ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭХ ОРОНЧ ХҮҮ ШҮҮ АМЖИЛТ
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • Сийлмаа (103.23.51.8)
    ЖАВХЛАН ҮНЭХЭЭР ХОВОРДСОН ХҮН ЗӨВ БОДОЛТОЙ БАЙГААГААРАА Л БАЙДАГ ХҮНЛЭГ ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО МОНГОЛ ХҮНДЭЭ ХАЙРТАЙ САЙН ЗАЛУУ ЧАМТАЙ ХАМТ ТЭМЦЭХЭД БЭЛЭН ШҮҮ ЧИНИЙ АЧААР ЗАЛУУЧУУД ДЭЭЛЭЭ ӨМСДӨГ БОЛСОН ШҮҮ МӨДХӨН БҮХ ХҮН ЧАМАЙГ ОЙЛГОХ БОЛНО ЧАМАЙГ ҮРГЭЛЖ ДЭМЖДЭГЭЭ ЧИ ШҮҮ
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • Гэрэлмаа (103.23.51.8)
    ЖАВХЛАНД АМЖИЛТ ЧАМАЙГ ДАНДАА ДЭМЖДЭГ ШҮҮ САЙН САЙХАН БҮХНИЙГ ТАНАЙ ГЭР БҮЛД ХҮСЭН ЕРӨӨЕ.
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.11.123)
    ***** хоолойт гонгиносон хамарт
    2014 оны 03 сарын 08 | Хариулах
  • Бахарх***** (202.70.46.201)
    Энэ залуу бол жинхэнэ монгол, монголын төлөө цохилох зүрхтэй эх орон ч хүү хүн бүр л энэ хүн шиг сэтгэлтэй болчихвол монгол сайхан болоход ойрхон байна. Харамсалтай нь Монголыг монгол биш болгох гэсэн хүмүүс байнга муулж эсэргүүцэж байгаа
    2014 оны 02 сарын 15 | Хариулах
  • зочин (202.72.247.134)
    Бас мундаг залуу шүү,
    2013 оны 12 сарын 27 | Хариулах
  • zochin (101.117.11.192)
    Bitii ataarah bichj bgaam bol todorhoi bich survaljlagch ner zuusen alia salbadaa mini guitsed unshj chdsangui ygd gevel chinii bichj bgaa zuil durgui hurgd sain yvaa negendee bitii ataarhaach survaljlagch chin unen moniig in olj barimttai ym bichih estoi
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • 2 chuka baina (27.123.214.113)
    Hairtai shu ok
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • Tsag (103.26.194.43)
    Duulsan duu ni setgeld gunzgii shingesen bolohoor bi duug gunee hundetgedeg.
    2013 оны 11 сарын 20 | Хариулах
  • СИЙМАА (103.26.194.26)
    ЖАВХЛАНД АМЖИЛТ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДЭД НЬ ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ,ҮРГЭЛЖ ДЭМЖИЖ ХҮҮГЭЭ ХАЙРЛАДАГ ШИГ ХАЙРЛАЖ ХҮНДЭЛДЭГ ШҮҮ ЭГЧ НЬ, ЧИ МАШ ЗӨВ ХҮҮХЭД САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ ГЭДЭГ МИНИЙ ДҮҮ ЮУНААС Ч БҮҮ ШАНТАР ЭХ ОРОН МОНГОЛОО ГЭСЭН ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ БҮХ ХҮН ЧАМАЙГ ДЭМЖИЖ БАЙДАГ ХАРИЙНХАН Л МОНГОЛД ДУРГҮЙ ХҮМҮҮС ЧАМАЙГ ЯНЗ БҮРЭЭР ХЭЛДЭГ БАЙХ ТЭРИЙГ БҮҮ УНШ БҮҮ ТОО,ТЭД АРАГ ТҮШИЖ ТӨРӨХИЙГ ЭРҮҮЛ БУС ДЭЭЛ ӨМСӨХ СОЛИОТОЙ ГЭДЭГ НЬ ӨВӨГ ДЭЭДСЭЭ ЭРҮҮЛ БУС СОЛИОТОЙ ГЭЖ БАЙГААГАА ОЙЛГООСОЙ ЭНИЙГ ЧИНЬ ЖАВХЛАН ЗОХИОГООГҮЙ ШДЭЭ,ХАРИН Ч ЗАЛУУС МАШ ИХ МОНГОЛ ДЭЭЛ ХУВЦАСАА ӨМСДӨГ БОЛСООН МОНГОЛООРОО БАЙЯ ГЭДЭГ ЧИНЬ ШИНЖЛЭХ УХААНААС ТАТГАЛЗЬЯ ГЭСЭН ҮГҮҮ ХАЧИН ЮМ БИЧДЭГ ХҮМҮҮС ӨӨРСНӨӨ ГАЖ ТЭНЭГҮҮД,
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • janlav munhtur (202.70.46.200)
    javhlan gej neg soliotoi yum manai namd l ***** elseesei dee
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.11.122)
    ЖАВХЛАНД АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛД ДУРГҮЙ ХҮМҮҮС Л ТҮҮНИЙГ МУУЛДАГ.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • mongol (202.21.105.1)
    Монголын төлөө жинхнээсээ цорилох зүрхтэй цорийн ганц хүн
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (180.235.182.244)
    mundag shuu chi amjilt
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • амжилт (203.194.115.28)
    Жавхлангаас өөр монгол гэж зоригтой дуугарч чадсан хэн байгаа билээ жинхэнэ заяаны ханиа олсон сайхан гэр бүлд аз жаргал хүсье
    2013 оны 04 сарын 21 | Хариулах
  • ....өбө (182.160.46.157)
    ямар ч байсан Монгол улс, Монгол үндэстэнд гавъяатай хүн.
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • мөнхөө (202.179.10.66)
    хагас солиотой гэхэд багадмаар л хүн дээ
    2013 оны 03 сарын 27 | Хариулах
  • ¿íýí (202.21.113.74)
    Заавал нам энээ тэрээ гэснээс биеээ даагаад гараад ирдэггуй юм болов уу Жавхлан бол ховордсон хуний нэг. Энэ хун улс торд гарвал Монголдоо маш их зов сайхан отрядили хийнэ. Кучна, иднэ л гэж байхгуй. Иим унэнч шударга хумуусийг гаргах нь маш чухал. Сайн ч хуу, сайхан ч дуучин. Зовхон Монголдоо хун дээ. Удмаа хууг оргож авч жаргаахсан, Эддом нь оронд ээж болохсон гэсэн сайхан сэтгэлтэнгууд захаас аваад маш олон байсан. Хэлсэн хун нь Жавхлан байснаас бараг хун бур л тэгж хусч байгаа. Одоо ч гэсэн. Уунд юу нь буруу байгаа юм бэ Энэ хун ийм л зов сэтгэлтэй хун байхгуй юу. Жавхлангаа дэмжицгээе. Баярлалаа. Жавхланд амжилт хусье!
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • (202.179.10.22)
    уг ньч үнэн юм яриж байгаа хүн. гэхдээ дуулсан нь дээр байх. Улс төр имиж нь биш гэх ч юмуу. дөрвөд хүүхэн авахгүй. халх хүүхэн нь хэр юм бол өнөөгийн монгол орон жавхлан улс төрчийн нүдээр харахад бэлэн бус байна.
    2013 оны 03 сарын 02 | Хариулах
  • Сургамж (122.201.18.207)
    122.201.18.216-ийг дэмжиж бн. Монголчууд гадныхныг харааж мухар сүсгэлж явах биш тэдний хийдэг бүгдийг хийж сурч хөл нийлүүлж хөгжих хэрэгтэй. Мань эрд одоохондоо энэ ойлгомжгүй.
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • Харанхуй (122.201.18.216)
    Энэ солиот бүтэхгүйээ. Хүн төрлөхтний хөгжил дэвшлийн эсрэг шинжлэх ухааны эсрэг байгаа юм. Монголчуудын толгойг дээлэнд нь боож харанхуйлах гэсэн холын хорт бологыг дэлгэрүүлж буй хөөрхий тэнэг. Арийн нандин үгэн дотор хорон санаа боож түгээж буй тэнэгийг харахаас дургүй хүрэх юм
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • îéãîí (202.55.191.35)
    æàâõëàí ÷ ãî¸ äóóëäàã ø¿¿. Áîëä øèã ë ãîíãèíîîä õàìðààðàà îðèëîîä áàéõã¿é. Àðàã ò¿øèõýýð àìàðõàí òºðäºã ãýäýã þì ÿàãààä ãýâýë ãàçðûí òàòàõ õ¿÷íèé à÷ààð. Òºðíº ãýæ ÿìàð õýö¿¿ áàéäàã áèëýý äýý ýìýãòýé õ¿íèé çîâëîí èõ ø äýý.Òýãýýä ÷ ìîíãîëîî ãýæ áàéãàà õ¿íèéã äýìæèõ ë õýðýãòýé õóæàà íàð ë ýñýðã¿¿öýýä áàéãàà áàéõ. õ¿í áîëãîí ¿íäýñíèé ¿çëýý ñýðãýýâýë ìîíãîë ìîíãîëîîðîî ë ¿ëäýíý ø¿¿ äýý
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • (203.194.114.44)
    1998 ond orson zov bich
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • секо (103.10.23.28)
    чамтай хамт
    2013 оны 12 сарын 31 | Хариулах
  • t lhagva ochir (202.55.182.82)
    bi hezee negen tsagt duuchin zaluutai uulzan gedegt itgej bna hvvn bolgonl aldaj ondog horvood altan nar bidniig giiguulj bhad mongolchud bid sain saihan amidarna duuchintaiga bi uulzmarl bna negen shvlgiig vzvvlmerl bn bi neg jil bichij nairuulsan yumaa duuchintaiga uulzah eorool tavie minii hvsel biileh boltugai
    2012 оны 12 сарын 24 | Хариулах
  • t lhagva ochir (202.55.182.82)
    duuchin gavhlan bol mongol eh orno gesen chine setgtltei sain zaluu bi chine setglesen hairlaj hvndelej baharhaj yavdag tvnii hel yrij bga bolgon n vnen setgel hodolgoj omogshidog
    2012 оны 12 сарын 24 | Хариулах
  • soma (202.126.89.177)
    ug ni bol vgeer zvirelhin argagvi saihan duuldag duuchin daanch ilvv dutuu sonin sonin ym hiigeed bdg ni sonsogch vzegch ard tvmni durgvitselig hvrgej bna.
    2012 оны 12 сарын 17 | Хариулах
  • badam (50.9.27.3)
    Javhlan hyy bol burhanii ih hishig.Ene hyygiin helsen,sanasan bolgon ynen,zov.Yadarsan onchin hyyg orgoj avna gesen sanaa,setgel ni yutai aguu saihan be?Arag tyshij torno gedeg chini mash ih ersdel bagatai,shalgarsan Mongol,deer yeiin arga baihgyi yu.Tegj nyarailj chadval eh,hyy ali alind ni endegdelgyi,ih sain.Javhlaan minii hyy,amjilt,az jargal,sanasan byhen setgelchilen bytehiig erooe!USA
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • уги (103.11.192.34)
    жавхлан бол сайн ч дуучин сайхан зөв сэтгэлтэй хүн монголынхо төлөө бүгдээрэ жавхланг дэмжээд хамтда тэмцвэл амжилтанд хүрнэ чи тэмцлийнхээ үр дүнг сайнаар харна чамд амжилт монголо гэсэн хүн бүгд чамтай хамт нэгдэнэ дэмжэнэ гэдэгт итгэлтэй байна
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • (95.188.247.25)
    ЭНЭ МОНГОЛЧУУД ИХ СОНИН УЛС ЮМАА ЭСВЭЛ ХЯТАД ЦУСТАНГУУД ЖАВХЛАНГ МУУЛААД БАЙДАГ ЮМ УУ ЖАВХЛАН ШИГ МОНГОЛ УЛС АРД ТУМЭН ГЭЭД САНАА ЗОВЖ БАЙГАА НОХОД БАЙНА УУ ГУЙ ЮУ НЭГНИЙГЭЭ ИНГЭЖ ГОЙЧИЛЖ БАЙХЫН ОРОНД НЭГДЭЖ ХЯТАДУУДААС ЭХ ОРОН ГАЗАР НУТГАА ЧОЛООЛЖ АВЬЯ ГЭСЭН БОДОЛ ТА НАРТ ТОРДОГГУЙ ЮМ УУ МОНГОЛ ЦУСТАЙ ХУН НЬ Л ЖАВХЛАНГ ДЭМЖИХ БАЙХ ДАА ОДОО Ч ДЭЭ МЭДЭХГУЙ ИХЭНХ ТАЛ НЬ ХЯТАД ЦУСТАЙ БОЛЧИХСОН БАЙХ ТЭГЭЭД ЖАВХЛАНГ МУУЛААД АТААРХААД МОНГОЛЧУУДЫН ДУНД ЯС ХАЯААД ДУНД НЬ ХАГРАЛ УУСГЭЭД БАЙХ ЮМ ЖАВХЛААН БИТГИЙ ШАНТАР МОНГОЛ ХУН БАЙВАЛ ЧАМТАЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ НЭГДЭНЭ
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • 112 (202.9.47.130)
    ТА ХЭЗЭЭ ТОГОЛТОО ХИЙХ ВЭ
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • 555 (180.149.97.110)
    хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бараг ясны зүйл иймээс дуугаа л дуулж яв. гэхдээ дууны үгээ өмнөх шигээ чанаржуул. сүүлийн үеийн дуунуудын зарим нь жаахан улс төржөөд рол явахгүй байна. мундаг дуучин шүү амжилт хүсье.
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • 1111 (74.217.37.84)
    galzuursan bandi
    2012 оны 09 сарын 29 | Хариулах
  • (24.13.219.133)
    tsolmon gej avgai xujaatai cuucan yum baixdaa javhlang yzexgui
    2012 оны 09 сарын 29 | Хариулах
  • Учир мэдэх ах ину (203.91.112.12)
    Жавхаа сайн дуучин. Одоо урлагаасаа холдох гээд байгаа нь муу даа. Сайхан уран бүтээлч байх мөнхийн хүн байх тухай яриа болно. Ямар сайндаа хойд хөршт Брежнев гэж хэн бэ гэсэн асуултанд Алдарч дуучин Алла Пугачевын үед амь зууж асан шалихгүй улс төрч гэсэн онигоо байдаг шүү дээ. Энэ нь нэгийг хэлээд байнаа даа. Шинжлэх ухааны том эрдэмтэд,утга зохиол урлагийн том мастерүүд, спортын одуудаас бусад нь түүхийн хогон дээр хаягддагийн баталгаа нь энэ ээ. Тэгэхлээр... Харин Жавхлангийн дуулдаг дууны үг-шүлгүүд их муу даа. Энэ л Жавхааг удаан амьдруулахгүй байх. Маш сайн үгтэй дуу дуулах хэрэгтэй.Авьяаслаг дүүд Урлагийн, улс төрийн биш, чухамхүү урлагийн өндөр амжилт хүсье.
    2012 оны 09 сарын 29 | Хариулах
  • (103.10.22.14)
    mash goe duuldag shuu uls tur huuh ni demii gej bodoj bn urlagaaraa yabwal iluu amjilt olno amjilt husie
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • Мангар *** (122.254.127.34)
    Хегшин авгай Чулаандий гэгч банкир авгайн еврийг дулаацуулж Хамер жип авахуулсан биеэ vнэлэгч новшийн мэдрэл муут Жавхланг эр хvний хувьд хийморио vхvvлсэн бузар эр гэж боддог шvv
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • zochin (184.78.63.70)
    Javhlangiin imidj ni taalagddag yadag yum arag tvsheed dvleed khvvhdiig ni garganaa! Mongoliin ulamjlal bolson yum chini mash olon arvan ehchvvd vr udmaa vldeesen tvvkh bhad bolohgvi ni yu bh ve!
    2012 оны 09 сарын 25 | Хариулах
  • Эгч нь (166.147.98.94)
    Заавал нам энээ тэрээ гэснээс биеээ даагаад гараад ирдэггуй юм болов уу Жавхлан бол ховордсон хуний нэг. Энэ хун улс торд гарвал Монголдоо маш их зов сайхан отрядили хийнэ. Кучна, иднэ л гэж байхгуй. Иим унэнч шударга хумуусийг гаргах нь маш чухал. Сайн ч хуу, сайхан ч дуучин. Зовхон Монголдоо хун дээ. Удмаа хууг оргож авч жаргаахсан, Эддом нь оронд ээж болохсон гэсэн сайхан сэтгэлтэнгууд захаас аваад маш олон байсан. Хэлсэн хун нь Жавхлан байснаас бараг хун бур л тэгж хусч байгаа. Одоо ч гэсэн. Уунд юу нь буруу байгаа юм бэ Энэ хун ийм л зов сэтгэлтэй хун байхгуй юу. Жавхлангаа дэмжицгээе. Баярлалаа. Жавхланд амжилт хусье!
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.21.21)
    gehdee goe duuchin shuu daaan ch...
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.10.21.21)
    hahahahaaa hun itgen chileesn whaaha
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Хэтэрхий хийрхээд байгаа болхоос эх орон ард түмнийхээ төлөө дуугарч байгааг буруутгаад яахавдээ.Ер нь энд тэндхийн хэлний дамжаа дүүргээд түүнийгээ их дээд сургууль гэж худал хэлж байгаад гарч ирээд цагаан захтай хулгайчдийн эгнээнд нэгдэж байгаа малнуудийг сонгосноос эх орноо дуулж яваа монгол хүүг сонгосонч яадаг юм бэ.
    2012 оны 04 сарын 28 | Хариулах
  • mongol emegtei (217.10.189.16)
    huurhun duuldag bandiig uud uruugui magtaad medreliin uvchtei bolgochih yum daa
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.67.200)
    зальтай даа увсынхан нямка дорлигжав алцанхуяг гантөмөр жавхлан эд чинь ах дүүсүүд
    2012 оны 04 сарын 25 | Хариулах
  • ER NI (115.41.151.97)
    MUNGU XVNIIG YU XIILGEXEES VL BUTSAX.
    2012 оны 04 сарын 22 | Хариулах
  • цолмон (202.131.226.243)
    жавхлан ичээсэй
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • хй хй (180.149.80.121)
    Манай Монголчууд бид сайн сайхан амьдрахгүй байна. аз жаргалыг мэдрэхгүй байна. төр нийгэм буруутай, түмэн олон зовж байна гэж ярих, гомдоллох дуртай. Гэвч ээж, аав, эмээ, өвөө та бүхэн өөрсдөөсөө үр хүүхдээсээ энэ бүхний шалтгааныг хайгаарай. Өөр бусдаас биш хүн бүр өөрсдөөсөө хайгаад нэг үзээрэй. Хэзээ нэгэн цагт хэн нэгнээр хийлгэсэн “үр хөндөлт”-ийн балгаар сайхан амьдралд чинь саад тотгор тулгараад байна уу Хэзээ нэгэн цагт хаа нэгтээ гээсэн үр чинь зовж зүдэрч яваа юм болов уу Санаанд оромгүй сонин хариулт гарах бизээ. Үр хүүхэд, ач зээгээ ч та хаагуур юу хийгээд явааг нь нэг судлаад үзээрэй. Таны хүү, охин, ач, зээгээс чинь хэд нь хэдэн хүнтэй орооцолдож, хэдэн үрээ “үр хөндөлт” хийлгэчээд, хэдэн газар үр хүүхдээ хаячаад, энэ бол амьдрал юм чинь дээ “...алдаатай оноотой амьдралын зам минь...” хэмээн дуулж яваа бол доо. Үнэндээ хамгийн том жишээ авахад МУГЖ Жавхлан, их л сайхан үрийн тухай, ханийн тухай, ээж аавын тухай дуунууд дуулж, их л сайхан үндэсний үзэл ярьж түмэн олныг у
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Нийтлэл.мн (180.149.80.121)
    Нүгэл Нүгэл, буян хэмээн хүн бүр л ярьдаг, мэддэг боловч үнэндээ нүгэл, буяны талаарх ойлголт харин ч муу байдаг бололтой. Хүн бүрийн түгээмэл ойлголтоор бол хүн алаад шоронд суух ял авсан хэн нэгэн, эсвэл хулгай дээрэм хийгээд ял авч байгаа хэн нэгнийг л “нүгэлтэн” гэж нэрлэдэг бололтой. Учир нь “хүн алж хүрээ талсан биш, яахаараа тамд очдог юм” хэмээн яригсад олонтой таарч байлаа. Гэвч үнэндээ “нүгэлгүй нүгэл үйлдэгчид” ялгүйгээр, эрх чөлөөтэй бидний дунд амьдарсаар л байдаг, үүнийг хэн ч мэддэггүй, хэн ч хайхардаггүй. Тэр “нүгэлтэн” өөрийгөө нүгэл үйлдсэнээ ч ухаараагүй, нүгэлгүй нэгэн хэмээн бодсоор явдаг ч байж мэдэх. Хэн нэгнийг амьдын хагацалд үлдээх “нүгэл” мөн үү Хамгийн энгийн “нүгэл”-ийн жишээ дурдвал санал зөрөх хүн олон байх болов уу, гэлээ ч дурдахаас өөр арга алга. Учир нь энэ “нүгэл” өнөөгийн Монголын нийгэмд хамгийн түгээмэл, бараг л хүн бүрийн үйлддэг хамгийн амархан, “нүгэл биш” нүгэлд тооцогддог нүглийн нэгэн жишээ билээ. “Үр хөндөлт” нүгэл мөн үү Хэн нэгэн хү
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • tur (202.179.10.62)
    Монголын улс төрийг хамгийн их бохирдуулсан, авилгалын хэргийг анх цэцэглүүлсэн хүн
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • chadahgui bol hohi chin shuu (78.26.128.150)
    chamaig yamarch gesen demjeed uznee hervee chi garchihlaa gehed busadiin adil bh yum bol uuriiguu shataaj alaarai, aa harin garch chadahgui bol yamar neg bdlaar temts bid demjeed uzeye
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    энэ бол галзуурал шүү дээ
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Oirad (49.0.158.189)
    Zorigtoi mongol zaluu shuu. Unuudur ingej zorigtoi duugardag zaluuchuud hovor bolson.
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.92.5)
    ene tegeed Tugulduriin PR uuuu hahahhahahahahahahha
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • haha (49.0.148.197)
    delhii niiteeree shinjleh uhaan ololt amjiltaar duuren uragshilj baihad manai ene mangar hoishoo zutgeed baigaa yum daaa. tsag tsagaaraa baihgui tengeee hehe
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • ШИЗО (202.126.91.57)
    Энэ аятайхан дуулдаг, мэдрэлийн өвчтэй л хүн ш дээ. Ер нь сэтгэцийн өвчтэй хүн их гоё дуулдаг гэж Монголчууд ярьдаг.
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.48.102)
    Жавхлан МАХН-аас нэр дэвшвэл дэмжинэ шүү
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Жавхлангийн эхнэр болоод араг түшээд төрж үздэг юм билүү хахах
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    эхнэрээ араг түшүүлж төрүүлнэ гэдэг эрүүл хүн мөн үү гээд бодоод үзээрэй ард түмээн
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Нутгийн ийм нэр хүндтэй ингэж хэлдэг хүн ямар олиг байВ ГЭЖ ДЭЭ
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    За энэ хүн бол нутгийн ах Нямдорж, Хүрэлбаатар нарыгаа ХУЦ л гэж хэлдэг хүн дээ
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    medrel ni muudtsan yum daa huurhii
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    энэ Донжийн нэг донжгор нөхөр толгойг нь эргүүлээд байх шиг байна лээ дуугаа дуулаад мөрөөрөө явсан бол
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • zochin (182.160.21.234)
    javhlan sain duuchin shvv.gehdee tuunii yariad bgaa zvil ni tiim buruu bish shvv dee. eh orniihoo toloo gesen bas setgel bna shuu de.demjih heregtei. eh ornoo gesn iim humuus olon baigaasaa
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • чимгээ (124.158.75.10)
    шуранхай Чимэгээ ч яахав, ардын дуугаа дуулдаг л юм байгаа биз. Харин жавкаагийн дандаа үглэдэг ардын уламжлал, дээл тэрлэг, галаа мана гэсэн үг, үйлдлээс нь залхдаг болуу
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Mongol Omogshil (103.23.49.170)
    Bi halh udestei MOngol hun bilee.gehdee minii ubug etsguud maani deel umsuj baisanch bid udur tutam deel umusduggvi.tegsench bid nar MONGOL undestniihee tuluu MONGOL gazar shorooniihoo tuluu shudarga yosnii tuluu.altan amia urguj chadah MONGOL hubguud bilee. deeltei bol mongol deelgvi bol Mongol bish ene ter gej balai tuilshrahgvi zurgeer saihan eh orniihoo tuluu shudarga yosnii tuluu temtsvel nadaas ugsuuleed chamaig demjih hun olon bidee.
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • жавхланд (124.158.75.10)
    эхнэрээ араг түшүүдж төрүүлнэ гэж зовоодог хачин үзэлтэй хүнтэй яаж амьдардаг байна. төрөхөд өвтгөхгүй гээд шинжлэх ухааны дэвшил гарсан байхад муйхарлан зүтгэх ямар хэрэг байна
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • biti huz ta nar (122.201.18.131)
    erguuteed duusaj bgaa um bna mongolin ard tumen Gavhlan garaad irnee ta nar nutee negeed uudeeree garaad eh orno haraachee dain bolj bgaa IRAKAAS doloon dor bolson bna daa EH ORONCHIG GARGAH HEREGTEI SHUU
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • jaavka (124.158.75.10)
    yamar ymniih n hanhuu baihude. mongolchuudad yag taarsan uyed n l javhlan duulaad garch irsen bolhoos. tegeed ch niitiin duu chin tiim ch mundag turul bish gejiigaa
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (49.0.202.223)
    HETERHII TUILSHIRCHH YUMAA...UV SOYLOO HAMGAALAH N ZUV GHDEE HUI NEGDLIIN UY RUUGEE BUTSHIIG SHAARDCHH YUMAA...NEG L IH YS ZANSHIL YRISAN HUN, UNNDEE GER BULEE CH AYTAIHAN AVAAD AVCHHGUI, OLON EHNER SOLIJ END TEND HUUHDUUD UNCHRUULJ BGAA HUN BUTKUEE...BOLI BOLI
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (49.0.202.223)
    ARAI L DENDUU TUILSHRAH YUMAA... TSAG HUGATSAANII ERHEER HUND TUSTAI N ULDDEG BOLHOOS JAVHLAH HUI NEGDLIIN UY RUUGEE YVHIIG SURTALCHILHIN...NEG L IH SURTEI YS ZANSHIL YRISAN HUN, NAADAJ GER BULEE AYTAIHAN AVCH YBJ CHADAHGUI OLON EHNER SOLIJ END TEND HUUHDUUD UNCHRUULJ YVAA HUN HUDLAA HUDLAA
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    us ni yadargaabolood bhaar haya ooroosoo nuuj usee zasdag gsn shuu hehehehe
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    bolio eniig songono gej yu bsan ym
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Өвөрмонгол хүүг өргөж авна гэж эргүүтэж байсан шүү нээрээ хэхэх хөөрхөн хүүг өөр шигээ сонин гар болгох нь л дээ
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хүн зодуулах хамгаалагчтай баян гар банйа даа
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    угаасаа манай хүний донж төгөлдөр л буруу зам руу нь хөтөлсөн шүү дээ
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • zochin (202.131.226.194)
    songuuliinhoo mongiig nadaa ogchih negent songogdohgui yum chin
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
    • shvvmjlegch
      zvgeer duugaa duulaad ywna biz. eliirtsen ymshig balai balai ym yariad ywaad bhiin. ulamjlalaa aldahgvi shine irgenshlee dagaj hugjdug ym bgaa bizdee.gert garna ch gehshig odoohondoo ger udam ugsaagaa medej bhiimdaa.uug n duuned durtai ym daanch ilii balai ym yarihaar n harhaas durgvi hvreh ym.
      2012 оны 04 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Наранбаяр: ШУТИС-ын харъяа олон улсын инженерийн сургуулийг байгуулна
    2 мин
  • Н.Учрал: 30 жил хүлээгдсэн нийгмийн даатгалын реформыг хийнэ
    12 мин
  • П.Батчулуун эмчийг Дээд шүүх цагаатгалаа
    23 мин
  • “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
    38 мин
  • Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ
    1 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа
    1 цаг 14 мин
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
    1 цаг 19 мин
  • "Бүх цэргийн наадам"-ын цахим бүртгэл эхэллээ
    1 цаг 53 мин
  • Бүхнийг даван туулж ялсан түүх: Парис Сен-Жермен анхны Аваргуудын лигийн цомоо өргөлөө
    2 цаг 10 мин
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
    2 цаг 18 мин
  • Тандер vs Пэйсерс: NBA финалын өмнөх тойм
    2 цаг 19 мин
  • Пакистаны хамгийн том шоронгоос 200 гаруй хоригдол оргожээ
    2 цаг 23 мин
  • Зургаадугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 51 мин
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
    2 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5309 болжээ
    3 цаг 16 мин
  • Засгийн газар 11.00 цагт хуралдана
    3 цаг 19 мин
  • Үлгэрийн ертөнцөд очсон мэт ид шидээр дүүрэн өнгөрсөн Wonderland Kids Festival 
    3 цаг 38 мин
  • Байнгын хороод хуралдана
    3 цаг 51 мин
  • УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
    3 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Хариуцлагатай салютын хэрэглээ сэдвээр мэдээлэл хийнэ
    3 цаг 59 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Б.Жавхлан: Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
  • IEM Dallas 2025-ийн Esports тэмцээний үр дүн: Vitality зургаа дахь түрүүгээ авч, ZywOo өөрийн 26 дахь MVP шагналыг хүртлээ
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Хаби Алонсо: Реал Мадридын шинэ эрин үе эхэллээ
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Л.Мөнхбаясгалан: Уул уурхайн төсөлд орон нутгийн иргэдийн үгийг сонсохгүй байх нь мөнхийн зөрчил дагуулдаг
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • Танилц: Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
  • Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Б.Жавхлан: Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • IEM Dallas 2025-ийн Esports тэмцээний үр дүн: Vitality зургаа дахь түрүүгээ авч, ZywOo өөрийн 26 дахь MVP шагналыг хүртлээ
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Хаби Алонсо: Реал Мадридын шинэ эрин үе эхэллээ
  • Л.Мөнхбаясгалан: Уул уурхайн төсөлд орон нутгийн иргэдийн үгийг сонсохгүй байх нь мөнхийн зөрчил дагуулдаг
  • Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
24 баримт
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК