Уганда улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас барууныханд, ялангуяа америкчууд нийслэл Кампала хотод террорист халдлагын бай болох магадлал өндөр байгааг анхаарууллаа. Албаныхны мэдээлснээр Угандад террорист халдлага үйлдэнэ гэсэн заналхийлэл бүхий мэдээлэл цацагджээ. Уг мэдээлэлд барууныхан олноор цуглардаг газруудад халдлага зохион байгуулах бөгөөд удахгүй террорист ажиллагааг гүйцэтгэнэ хэмээн мэдээлсэн байна.
Энэхүү заналхийллийн улмаас Кампала зочид буудалд зохион байгуулахаар төлөвлөж байсан арга хэмжээнүүдийг хойшлуулжээ. Дипломатууд заналхийллийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Уганда улс нь өнгөрсөн хугацаанд Сомалийн ал-Шабаб террорист бүлэлийн халдлагад олонтоо өртөж байсан юм. 2010 онд хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр Кампалагийн шар айрагны назарт халдлага үйлдсэнээр 76 хүн амиа алдаж байсан билээ.
Д.Идэр