Зүүн Украинд зорчигч тээврийн автобус тэсрэх бөмбөг дээгүүр гарснаар дөрвөн хүн амиа алдаж, 19 хүн гэмтэж бэртжээ. Энэ тухай Украины албаныхны мэдээлсэн байна. Тэднийхээр автобус салан тусгаарлагчдын Донецкийн бүс нутагт оршдог боловч засгийн газрын хяналтад байгаа Артемивск тосгоны ойролцоох шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах гэж байгаад осолдсон байна.
Зорчигч тээврийн автобус Артимивск хотоос Донецкийн зүүн өмнөд хэсэгт оршдог Хорливка хотруу явж байжээ. Жолооч шороон замаар явж байх үедээ арын дугуйгаараа тэсрэх бөмбөг дээгүүр дайрсан байна.
Украины Дотоод хэргийн сайд энэхүү хэрэгт жолоочийг буруутгаж байгаа бөгөөд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч нууц замаар явах гэж байгаад осолдлоо хэмээн буруутгажээ.
Олон сарын мөргөлдөөний улмаас босогчдын гол муж Донецкийн газар нутгуудад тэсрэх бөмбөгийг замбараагүй булсан байх магадлал тун өндөр юм.
Д.Идэр