Хойд Солонгосын эрх баригчид БНСУ-ын хоёр иргэнийг баривчлан саатуулжээ. Тэднийг тагнуул хийсэн хэмээн буруутгасан байна.
Сэжигтнүүдийг пүрэв гарагийн орой тэднийг Хятадын хил дагуу Дан Дон хотын орчмоос БНАСАУ-ын хилийн цэргүүд баривчлан, Пхеньяанд хүргэжээ. Тэд Хойд Солонгост бараа, материал түгээх ажил хийдэг байсан гэж Сөүл мэдээлэв. Харин Хойд Солонгосын эрх баригчид тэрхүү хоёр иргэнийг БНСУ, АНУ-ын талд бичил чипэнд хуулсан нууц мэдээлэл илгээж байсан болохыг илрүүлсэн гэж байгаа юм. Хойд Солонгос яг ийм шалтгаанаар өнгөрсөн онд Австралийн иргэн Жонн Шортыг баривчлан хорьсон билээ. Пхеньяаны мэдэгдсэнээр тагнуулын зорилгоор баривчлагдсан гадны иргэдийг өчиггүй хорих болно гэсэн байна.