Дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагт “Чио Чио Сан” дуурийг тоглох гэж байна. Эрвээхэй нүдэн Чио Чио Сан бүсгүйн эмгэнэлт хувь заяаны түүхийг өгүүлэх Ж.Пуччинийн “Чио Чио сан” дуурийг манай тайзнаа 1967 оны 4 сарын 17-нд анх тоглож байжээ. Мөн 1991 онд шинэчлэн тавьж байсан түүхтэй. Үнэнч хайр дурлалтайгаа учирлаа хэмээн эндүүрсэн балчир охин хэвлийдээ хүүгээ тээн эр нөхөртөө хаягддаг. Эцэст нь хайртай залуу Пинкертон нь төрүүлсэн ганц хүүг нь аваад нутаг буцна гэхэд Эрвээхэй хатагтай амиа хорлон амьдралаа дуусгадаг юм. Хоёр бүлэг, гурван үзэгдэлт эл дуурийн цомнолыг Л.Иллика, Ж.Жазока нар бичжээ.
Хоёр бүлэг, гурван үзэгдэлт дуурийн
ГОЛ ДҮРҮҮДЭД:
Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/ (сопрано) - Б.Эрдэнэтуяа СТА
Сузуки /зарц эмэгтэй/ (меццо-сопрано) - Р.Доржхорол СТА
Пинкертон /Америкийн цэргийн дэслэгч/ (тенор) - Б.Гомбо-Очир
Кет /Пинкертоны эхнэр/ (сопрано)- Д.Туяа СТА
Шарплес /Нагасакид суудаг АНУ-ын элчин/ (баритон) - М.Болд МУГЖ
Горо /зууч/ (тенор) - М.Даваадорж
Бонза /Чио-Чио-Саны ах лам/ (бас) - Э.Бумхүү СТА
Ямадори тайж (тенор, баритон) - А.Сайнбаяр СТА
Комиссар (баритон) - Ж.Бямбажав
Чио Чио Саны эх- Д.Цэрмаа
Зарц , Дамнуурчин- М.Намнанбаатар
Найрал дуучид оролцон , симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Т.Энхэлээ