Өчигдөр Узбекистанд ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ удаагийн сонгуульд улс төрийн дөрвөн намын нэр дэвшигч ерөнхийлөгч болохоор өрсөлдсөн бөгөөд санал тоолох ажиллагаа үргэлжилж байна.
Улс орныг 25 жил удирдаад байгаа өнөөгийн төрийн тэргүүн Ислам Каримов ялалт байгуулах өндөр магадлалтай хүнээр яригдаж байгаа юм. 77 настай Краимов Узбекистаны Либерал ардчилсан намаас нэр дэвшиж байгаа юм. Харин Ардын ардчилсан намаас Хатамжон Кетмонов, Ардчилсан намаас Акмаль Саидов, Социал демократ намаас Наримон Умаров нар нэр дэвшжээ.
Сонгуульд сонгогчдын насны хүмүүсийн 91 хувь нь оролцсон хэмээн тус улсын Сонгуулийн хорооноос мэдээллээ. Мөн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг мягмар гарагт албан ёсоор зарлана хэмээн товлож байна.
Санал хураах явцыг дотоодын 80, гадаадын 300 орчим ажиглагч хянажээ.
Д.Үжин
Сэтгэгдэл (1)