“Хан Хэнтийн хүү" хөгжлийн сангийн нэрэмжит Монгол Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Увс нуур дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэв.
Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосон юм. Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээ, Жигүүр гранд группийн бөх улсын заан М.Өсөхбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж нар тунаж үлдсэн юм.