Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Автозамын газар, Нийслэлийн Татварын газар хамтран ачаа тээврийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангуулах, нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох авто машины ачааллыг тэнцвэржүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг дээшлүүлэх нийслэлийн зам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг шалгалтыг явуулж байгаа аж. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, тэдгээрийн гарч буй шалтгаан нөхцлийг тогтоох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж юм байна.