БНАСАУ-ын иргэд хилийн чанадад ажиллахдаа дургүй байдаг тухай олон улсын тайлангуудад тэмдэглэсэн байдаг. Тэгвэл үүний шалтгааныг “Radio free Asia” хэвлэлийн байгууллага сурвалжилсан нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.
Тус байгууллагын мэдээлснээр Хойд Солонгосын 100 мянга гаруй иргэн хилийн чанадад ажилладаг байна. Гадаадад ажиллаж буй хойд солонгос эрчүүдийн ихэнх нь Ойрхи Дорнод, ОХУ, Хятададын барилгын салбарт ажилладаг байна. Хойд Солонгосын засгийн газрын зүгээс хилийн чанадад ажиллаж буй хүмүүсээс Ким Чен Уны “Лояалти сан”-д цалингийнх нь 30 хувийг татаж авдаг байна. Үүнийг гадаад ажиллаж буй хүчнээр тооцож үзвэл уг санд жил бүр нийт гурван тэрбум ам.доллар төвлөрдөг аж.
Үүнээс гадна тус улсын эдийн засгийн байдал хилийн чанадад ажиллахгүй байх нөхцөл болж байна. Албан бус мэдээллээр Хойд Солонгосын эдийн засаг өссөн байна. Тус улсын дундаж түвшний амжиргаатай хүмүүс хил Хятадын хил орчимд зах ажиллуулж өдөрт арван ам.доллар олдог гэжээ.
Мөн Хойд Солонгосчуудын дунд хилийн чанадад ажиллах явцад өвчин тусах, халдлагад өртөх магадлал өндөр гэсэн итгэл үнэмшил байдагтай холбоотой гэлээ.
Г.Үжин