Тайландын цэргийн засгийн газар хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 сарын дараа Цэргийн хуулийг татах болсон тухайгаа мэдэгдлээ. Тус хуулийг армийнхан төрийн эргэлт хийхийн өмнөхөн буюу 2014 оны тавдугаар сард танилцуулж байсан юм.
Ерөнхий сайд Прают Чан-Оча энэ талаар мэдээлэхдээ Тайландын эзэн хаан уг хуулийг дахин сэргээхийг дэмжсэн буюу албан ёсны дарааллын дагуу хуулийг татахаар болсон гэжээ. Тайландын цэргийн эрх баригчид эдийн засгийн чухал хэсэг болох жуулчлалын салбар энэхүү хуулийг татсанаар гацаанаасаа гарна хэмээн харж байгаа юм.
Ерөнхий сайд энэхүү мэдэгдлийг хийсний дараа хууль татагдаж байгаа хэдий ч цэргийнхэн өөрсдөдөө илүү их эрх мэдлийг төвлөрүүлэхвий гэсэн айдас үүсгэж байна.
Учир нь Цэргийн хуулийг буулгаж байгаа ч шинэ үндсэн хуульд уг хуулийн 44 дүгээр заалтыг оруулна хэмээн Генерал Прают Чан-Оча мэдэгджээ. Уг хуулийн 44 дүгээр заалтад ерөнхий сайд үндэсний аюулгүй байдал болон хаант засагт аюул заналхийлсэн этгээдийг устгах тушаал өгөх эрхтэй хэмээн заасан аж. Түүнчлэн цэргүүд шаардлагатай гэж үзвэл баривчлах зөвшөөрөлгүй байсан ч иргэнийг баривчлах эрхтэй хэмээн тусгасан юм.
АНУ Тайландын эрх баригчдыг Цэргийн хуулиа татах нь хүний үндсэн эрхийг хязгаарлаж буй зарим асуудлыг хөнгөвчлөхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгчөөр ярьснаар төрийн эргэлт хийсэн үед ямар ч хуулийг батлах, татах асуудлыг нийтийн санал асуулга явуулах ёстой хэмээжээ.
Албан хэлээр Үндэсний энхтайван, дэг журмын зөвлөл хэмээн нэрлэгддэг Тайландын цэргийн засгийн газар ардчиллыг сэргээж энэ оны сүүлээр сонгууль явуулна хэмээн ард түмэндээ амласан юм. Гэвч тэрс үзэлтнүүдийг барьж хорих нь ихэссэн явдалд ард түмэн шүүмжлэлтэй хандаж байна.
Арми өнгөрсөн оны тавдугаар сард сонгууль засгийн газрыг шүүмжилсэн их үймээн үүсэх үед төрийн эрхийг гартаа авсан юм.
Г.Үжин