Барууны хоригууд болон газрын тосны үнэ унасантай холбогдсон ОХУ-ын эдийн засгийн хямрал тус улсад архины худалдан авалтыг ихээхэн бууруулж байгаа тухай “Nola.com” сайт мэдээлжээ.
Оросын Согтууруулах ундаа үйлдвэрлэлийн худалдааг зохицуулах газрын мэдээлснээр шар айраг, архины үнэ огцом өссөн нь худалдан авалтыг бууруулахад хүргэсэн байна. Тодруулбал, ОХУ-д өндөр градустай архины борлуулалт өнгөрсөн онд 2013 оныхоос 14.5 хувиар буурсан байна. Үүнтэй холбогдон цагаан архины үйлдвэрлэл 22.5 хувиар буурчээ.
Согтууруулах ундааны үйлдвэрлэл жилийн дотор 144 сая литрээр буурсан нь хуурамч архины бизнесийг цэцэглүүлж байгаа аж. Согтууруулах ундаа үйлдвэрлэлийн худалдааг зохицуулах газрын мэдээлснээр самогон нэрдэг аппаратын борлуулалт 17.6 хувиар өссөн байна.
ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев хуурамч архи үйлдвэрлэх болон худалдаалан явдалд тоцоох хатуу хариуцлагын журмыг хэлэлцэж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)