Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна

2026-3-01
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга асан, МАН-ын генсек асан Д.Амарбаясгалан өөрийн сошиал хуудсаар дамжуулан ийн мэдэгдлээ.  


Тэрбээр, “2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Юуны өмнө Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эх орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг бүтээгч та бүхэндээ “Эх орончдын өдөр”, Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Итгэл үнэмшил, үзэл бодол, сэтгэл зүрх, зорилго хүчээ нэгтгэн, эв эеэ эрхэмлэж хамтран зүтгэсээр ирсэн намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ үйл хэрэг, үйлс зорилго тань өөдрөг бүтэмжтэй байж, эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг ерөөе.

Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдон ажиллах хугацаандаа намаа мэргэжлийн, бодлогын институци болгон төлөвшүүлэх, дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай цахим нам болгох зорилтыг дэвшүүлж, иргэдийн итгэлийг хүлээсэн улс төрийн нам болгохын төлөө гишүүд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж ирсэн.

Энэ хугацаанд бид хамтдаа олон сонгуулийн ялалтын ард гарч, намын шинэчлэлийн бодлогуудыг бодит ажил болгон хэрэгжүүлсэн. Уухайлан дэмжиж, хамтдаа ялалтад хөтөлсөн эрхэм журмын нөхөд, эгэл жирийн намын гишүүддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Хэдийгээр намын үйл хэрэг, бодлого, хөтөлбөрүүд олон нийтийн зүгээс олон талаар шүүмжлэл дагуулж ирсэн ч эдгээр шүүмжлэлийн цаана бодит институцийн доголдол, тогтолцооны асуудлууд оршиж байсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Бид 1990 оноос хойш нээлттэй, олон намын тогтолцоонд шилжсэн боловч 30 хүрэхгүй жилийн дотор хоёр нам ээлжилж засгийн эрх барьдаг тогтолцоо бүрэлдсэн. Үүний улмаас нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, төрийн бодлого тогтворгүй хэрэгжих нөхцөл байдал бий болсон. 2016 оны сонгуулиас хойш улс эх орныг эрдэмтэн судлаач, мэргэжлийн боловсон хүчинд тулгуурлан хөгжүүлж, залж явах шаардлагатай гэж дүгнэж, намаа бодлогын дэвшилтэт үзэл санаа бүхий институци болгон төлөвшүүлэх зорилгоор залуу боловсон хүчнийг элсүүлэн дэмжиж ажилласан. 2020 оны сонгуулиар нийгмийн олон бүлэг, сегментийн төлөөллийг парламентад бүрэн оруулж чадаагүй ч энэхүү бодлого тасралтгүй үргэлжилж, үр дүн нь 2024 оны сонгуулиар бодитоор илэрсэн. Ганц намын давамгайлал нь дарангуйлал үүсгэх эрсдэлтэйг ухамсарлаж, парламентийн ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн олон бүлгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, баялагын сангийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг батлах зэрэг суурь реформуудыг хэрэгжүүлсэн.

Үүний хүрээнд улс төрийн намууд 20 жилийн дараа ойлголцолд хүрч, Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан. 2024 онд 126 гишүүнтэй парламентын анхны сонгууль болж, 5 нам эвсэл, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаач, инженер, мэргэжлийн төлөөлөл, нийгмийн олон бүлгийн төлөөлөл парламентад орж ирсэн бөгөөд нийт гишүүдийн 80 хувь нь шинэ гишүүдээр бүрдсэнээр төрийн бодлого боловсруулах үйл явц илүү өргөн хүрээнд явагдаж эхэлсэн.

Мэдээж шинэ тогтолцоонд алдаа, дутагдал бий, бүрдсэн баг, бүрэлдэхүүнд сул талууд ч байгаа. Гэвч эдгээр нь цаг хугацааны явцад засагдаж, сайжирч, улам бүр бэхжинэ. Шинээр бүрдсэн парламентын 4 жилийн стратеги, цаашлаад парламентын хөгжлийн суурь зарчим болох Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх, Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг дэвшүүлэн, эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгосон. Эдгээр бодлогын шинэчлэлүүд нь хожим Монголын ардчилал, тусгаар тогтнолын төлөө хийсэн зөв алхам байсан хэмээн дурсагдана гэдэгт итгэлтэй байна. Улс төрийн намын жинхэнэ төлөвшил нь цөөнхийн бус олонхийн санаа бодолд тулгуурлаж, дотоод ардчилал, гишүүдийн бодит оролцоо, үзэл санаа, бодлогын өрсөлдөөнөөр илэрдэг. Харин өнөөдөр нам дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна.

Үзэл санаа, бодлогын маргаан өрнөх ёстой орон зай хумигдаж, санал зөрсөн хэнийг ч улс төрийн орчин цагийн хэлмэгдүүлэлтээр шахах хандлага газар авч буй нь түүхийн гашуун сургамжийг дахин сануулж байна. ​ Дэлхийн геополитикийн тэнцвэр савлан хэлбэлзэж, ёс суртахууны итгэл үнэмшил алдагдаж, эмх замбараагүй байдал бий болох эрсдэл нэмэгдэж, жижиг улс орнуудын орших, үргэлжлэх, хөгжих бодлого стратеги шинэ шатанд шилжиж буй энэ цаг үед Монгол Ардын Намын эх орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлага эрс нэмэгдэх нь тодорхой. Ийм үед нам сонгуулийн ялалтын төлөө гэхээс илүү улс орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн баталгааны төлөө бодож, сэтгэж, шийдэмгий ухаалаг хурдтай шийдлүүд олох хэрэгтэй болж байна.  Иймийн учир дотооддоо эвийг, гадаад талдаа энхийг сахих нь зайлшгүй юм.  Эв нэгдэл, институцийн сахилга бат, улс үндэстнийхээ төлөөх үүрэг хариуцлага, намынхаа үзэл баримтлалд чинхүү итгэж үнэмшдэг гишүүд дэмжигчид энэ бүгд нийлж, МАН-ын жинхэнэ хүч болдог гэдэгт би итгэдэг. Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш юм.  

Эхэнд хэлсэнчлэн 2026.03.01-ний Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсан 105 жилийн ой, Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Монголчууд бид илүү ухаалаг болохоосоо өмнө илүү хүнлэг байцгаах нь цөөхөн монголчуудын хувьд ихээхэн чухал. Хүн чанартай байх нь зөвхөн бусдад биш өөртөө өгч буй хамгийн том хүндлэл юм.  Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашид Монгол төрийн эрх мэдлийн тэнцвэртэй шударга байдлын төлөө, эх орныхоо ирээдүй маргаашийн аюулгүй байдлын төлөө зүрх тархи, эд эс, эрч энергээ зориулсаар байх  болно.  Намынхаа мянга мянган гишүүд дэмжигчдэд мэхийн ёсолъё” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"PDAC-2026" уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо эхэллээ
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
    15 мин
  • Ираныг 37 жилийн турш удирдаж, албан өрөөндөө насан эцэслэсэн Хаменеи гэж хэн байв?
    27 мин
  • "PDAC-2026" уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо эхэллээ
    31 мин
  • Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи өөр 40 өндөр албан тушаалтны хамт амиа алдлаа
    45 мин
  • Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
    1 цаг 6 мин
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
    1 цаг 40 мин
  • ГХЯ: Израил Улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран Улсад оршин суугаа монгол иргэн байхгүй болно
    3 цаг 19 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 59 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    4 цаг 12 мин
  • БӨХ: Улсын арслан Э.Батмагнай гурван өдөр дараалан түрүүлж чадах уу?
    4 цаг 30 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    4 цаг 51 мин
  • Хөдөөгийн хөгжлийн асуудлаарх ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай санал солилцлоо
    20 цаг 55 мин
  • Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод баталгаажуулалт, стандартын тухай мэдээлэл өглөө
    21 цаг 29 мин
  • Ойрын тав хоногт ТЭНГЭР ХАНГАЙ хэрхэх вэ?
    23 цаг 56 мин
  • Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 34 мин
  • Өнөөдөр суллагдаж байгаа Т.Аюурсайхан гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Д.Трамп сэтгэл хангалуун бус байгаагаас болж зарим улсууд иргэдээ Иранаас гарахыг уриалав
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Маргаашаас төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • НАСА саран дээр хоёр удаа газардахаар төлөвлөж байна
    Өчигдөр 11 цаг 39 мин
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 39 мин
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Чансааг тэргүүлж эхэлсэн ШИЛДЭГ 24 бөх
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • "Яаруухан" өсөж буй амжилтын эзэн Яруугийн хүү М.Лхагвагэрэл
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
  • Сар шинээр төрийн болон хувийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаагаа нээжээ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • "Яаруухан" өсөж буй амжилтын эзэн Яруугийн хүү М.Лхагвагэрэл
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • XXI зууны онцлох спорт кинонуудын нэг болох Марти Суприм
  • Чансааг тэргүүлж эхэлсэн ШИЛДЭГ 24 бөх
  • COP21: Парисын гэрээ дэлхийн уур амьсгалын асуудалд хэрхэн нөлөөлөв?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин намын даргаар сонгогджээ
24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Г.Занданшатар: Бидний жинхэнэ дайсан бол өрсөлдөгч нам биш. Жинхэнэ дайсан бол АВЛИГА
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК