БНСУ-ын Ерөнхий сайд Ли Ван-Гу авлига авсан хэмээх буруутгалтай нүүр тулсны дараа ажлаа өгөх хүсэлт гаргажээ. Одоогоор Ерөнхийлөгч Пак Кын Хе түүнийг ажлаа өгөхийг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдээгүй байгаа юм.
Өмнөд Солонгосын хуулийн дагуу улстөрч хүн 100 мянгаас дээш хэмжээний воныг хандив хэлбэрээр авахыг хориглодог аж. Гэтэл Ли Ван-Гуг 30 сая вон буюу ойролцоогоор 56 сая төгрөг авсан хэмээн шуугих болсон юм.
2013 онд хальт цухуйсан энэхүү дуулиант мэдээлэл өнгөрсөн долоо хоногт бизнесмэн Сун Ван-Жон амиа алдсаны дараа дахин дэгдсэн аж. Амиа хорлосон хэмээн үзэж буйг хохирогч нь улстөрчдөд авлига өгөхийн тулд компаниасаа мөнгө шамшигдуулсан хрэгээр шалгагдаж байжээ. Мөрдөн байцаагчид “амиа хорлогч”-ийн хувцасны карманаас олон хүний нэрийг жагсаасан цаас олжээ. Цаасан дээрх их хэмжээний авлига өгсөн хүмүүсийн дунд Ерөнхий сайдыг нэр байсан байна.
Энэхүү хэргийн дараа сөрөг хүчний нам Ерөнхий сайдад хариуцлага тооцохыг шаардах болсон билээ.
Ерөнхий сайд энэхүү албан тушаалыг ердөө хоёрхон сар хашиж байгаа юм. Түүний өмнөх Ерөнхий сайд Чун Хон-Вон өнгөрсөн оны дөрөвдүгээр сард осолдож 300 гаруй хүний аминд хүрсэн Севол онгоцны хэргийн дараа сайн дураар ажлаа өгсөн юм.
Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр Ерөнхийлөгч Пак Кын Хе уг хүсэлтийн хариуг удахгүй өгнө гэсэн байна. Тэрээр одоо Перу улсад дөрвөн өдрийн айлчлал хийж байгаа юм. Тиймээс ажлаа өгөх хүсэлтийн хариуг ирэх долоо хоногт өгнө хэмээн хүлээж байна. Ерөнхий сайдыг авлига авсан гэх мэдээлэл цацагдсаны дараа Пак Кын Хе холбогдох байгууллагад үүрэг өгч Ерөнхий сайдын тухай дуулианыг маш няхуур шалгахыг даалгасан байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (7)