ОХУ зүүн Украинд цэргийн ангиудаа шинээр байршуулж эхэлсэн тухай “Telegraph” агентлаг мэдээллээ. АНУ-ын Төрийн Департментийн мэдээлснээр ОХУ хилийн ойролцоох өөрийн нутаг дэвсгэртээ агаарын хүчний тусгай цэргүүдийг цуглуулж байршуулжээ.
Цэргүүдийн байршлыг Украйны хилээс ердөө 480 км-ийн зайд байна хэмээн тодорхойлж байгаа юм.
Тэнд зөвхөн агаарын хүчнийхэн ч бус батлан хамгаалахын бүхий л ангиудын байлдагчдаас цуглуулахаар болсон хэмээн барууны хэвлэл бичжээ. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сарынхаас хойш Оросын хамгийн хүчирхэг цэргийн байршуулалт болох нь хэмээн олон улсын ажиглагчид таамаглаж байна.
Укрианд сүүлийн найман сард байгаагүй хүчирхэг цэргийн сүрийг үзүүлэхээр бэлдэж байгаа нь Москваг маргаантай хөршдөө дахин халдахаар төлөвлөж байна гэж дүгнэхэд хүргэлээ хэмээн АНУ-ын Төрийн Департмент буруутгажээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (18)