Япончуудыг дэлхийн хүчирхэг гүрэн болгосон зүйл нь юу вэ? Хүмүүс үүнд янз бүрийн нийтлэг хариултуудыг өгөх биз. Магадгүй төрийн бодлого, ард түмний зовлон үзсэн байдал, ёс зүй, удирдагч гээд л бүхий л зүйлтэй холбож болох юм.
Тэгвэл япончууд хувь хувьдаа баримталдаг өдөр тутмын зарчим үүнд багтаж болох аж.
Япончуудаас суралцах ёстой 10 зарчмыг хүргэж байна.
1.Япон хүүхдүүд багшийнхаа хамт өдөр бүр 15 минут сургуулиа цэвэрлэдэг.
2. Нохойтойгоо салхилж буй япон иргэн бүр ялгадсыг нь хийх тусгай ууттай явдаг. Цэвэр цэмцгэр байдал нь тэдний ёс зүйн гол хэсэг аж.
3. Японд эрүүл ахуйн ажилтанг /цэвэрлэгч/ “эрүүл мэндийн инженер” хэмээн нэрлэдэг бөгөөд сард 5000-8000 долларын цалинтай. Мөн энэ ажилд шалгаруулж авахдаа бичгийн болон аман шалгалт өгдөг байна.
4. Япон ямар ч байгалийн баялаггүй, олон удаа байгалийн аймшигт гамшигт өртсөн ч тэдгээрээс урьдчилан сэргийлж, сэргээн засаж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болжээ.
5. Японы Хирошима мужийг аравхан жилийн өмнө бөмбөгдсөнийг та мэдэх үү?
6. Япон хүүхдүүд 1-6 дугаар ангидаа хүнтэй харилцаж сурах ёс зүйн хичээл заавал үздэгийг та мэдэх үү?
7. Хамгийн баян япон хүн ч гэртээ үйлчилгээний ажилтангууд авдаггүйг та мэдэх үү?
8. Сургалтын зорилго нь сурах чухал гэдгийг ойлгуулах чухал байдаг тул 1-3 дугаар анги хүртэл сурагчдаас нэг ч удаа шалгалт авдаггүй байна.
9. Японд өнгөрсөн онд хамгийн удаан хүлээлгэсэн гал тэрэг цагаасаа 7 секундээр хоцорсон байжээ. Тэд цаг хугацааны үнэ цэнийг минут, секундээр хэмждэг.
10. Японы сурагчид сургууль дээрээ хоол идсэний дараа заавал шүдээ угаадаг. Тэд хүүхдээ багаас нь эрүүл мэнддээ анхаарч сурахыг илүүд үздэг.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (25)