Гялгар уут газрын хөрсөнд задралд орохын тулд 60-100 жил болдог байхад хуванцар сав 450 орчим жил хог хэвээр оршдог гэдэг. Тиймээс Австрали, Хятад, Австри, Бангладеш, Ирланд, Европын орнууд гялгар уутны хэрэглээг хязгаарласан. Хамгийн сүүлд Мавританд гялгар уутыг бүрмөсөн хориглолоо.
Дэлхийд пластик дахин ашиглалт аль хэдийнээ ажил болж АНУ-д гэхэд 1600 үйлдвэр ажиллаж байна. “Форд” компани 22 ширхэг ундааны саваар машины нэг суудал хийх төсөлдөө нийт хоёр сая гаруй сав боловсруулжээ. Солонгосчууд нийслэл хотынхоо метрог хуванцраар хийсэн нь ам сайтай явна.
Энэ мэт араар пластик “баялаг”-ийг дэлхий нийт хамгийн овжин ашиглаж байна. Гэсэн хэдий ч энэ төрлийн хог хаягдал буурахгүй хэвээр байна. Учир нь пластик хаягдал зохих ёстой газраа очилгүй шууд л далайд очсон байна.
Пластик хог хаягдал далайн амьтдад хэрхэн нөлөөлж буйг дараах зургуудаас үзнэ үү. Үүний дараа уншигч та ундааныхаа савыг байгальд бус хогийн саванд хийнэ гэж найдаж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)