Сүүлийн үед автобус, нийтийн тээврийн хэрэгсэл хүн дайрч, мөргөхөөс эхлээд автомашины осол ихээр гаргах болсоныг Замын цагдаагийн газраас онцолж байна.
Өнгөрсөн хэдхэн долоо хоногийн олон арван автобус компаниудаас зөрчил илэрч асуудал үүсгэжээ. “Мал” биш “хүн” тээвэрлэж явдаг автобус компаниудад иргэд ихэд шүүмжлэлтэй ханддаг. Тэд нэгэнтэйгээ уралдаж давхих, гүйцэж түрүүлэх, зорчигдыг сууж амжаагүй байхад хөдлөх зэрэг олон асуудлыг үүсгэдэг. Тэгвэл сүүлдээ осол аваар ихээр гаргах боллоо. Тиймээс Замын цагдаагийн газраас өгсөн автобус компаниудыг осол хэргийн мэдээллийг багцлан хүргэж байна.
“Сутай буянт” ХХК : СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Саппоро төвийн урд автобусны буудлын замд “Сутай буянт” ХХК-ны Х. Daewoo -106 маркийн автобусны жолооч Г нь Т. Allion маркийн авто машинтай мөргөлдөж жолооч 21 настай Х гэмтсэн байна.
"Тулга огоо" ХХК: БЗД-ийн нутаг Да -Хүрээгийн гудамж, 16 дугаар хорооллын автобусны буудлын замд "Тулга огоо" ХХК-ны Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Б нь Киа маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 2 настай Э гэмтсэн байна.
"Эмсид" ХХК: БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Кино үйлдвэрийн урд замд "Эмсид" ХХК-ны Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 27 настай эрэгтэй Г нарын 4 хүнийг мөргөж гэмтээжээ.
"Авто терминал трейд" ХХК: ХУД-ийн нутаг Наадамчдын зам Яармагийн 3 дугаар буудлын урд замд "Авто терминал трейд" ХХК-ны Х.Аеро Сити -540 маркийн автобусны жолооч Т нь явган зорчигч 09 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн байна.
"Автобус-3" ХХК: БЗД-ийн нутаг дарь эхийн буудлын замд "Автобус-3" ХХК-ны "Daewoo bus-106" маркын автобусны жолооч Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Т.Марк, Т.Королла, Т.Приус маркын автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргажээ. Автобус-3 ХХК-ны хувьд тухайн тээврийн хэрэгслийг өглөө ажилд гарахын өмнө шалгах механик нь тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, бичиг баримт, өглөөний гаралтыг хангалтгүй шалгаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийг ажилд гаргасан нь зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн.
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын инженер, механик, бааз байгууллагын дотоод үйл ажиллагаа, дэг журам хангалтгүй байгаагаас зам тээврийн осолд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны жолооч нар холбогдсоор байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)