Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв

2017-10-31
0
ЖИРГЭХ

Отгонтэнгэр хайрханд авиралт хийж байсан уулчид харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан билээ. Энэхүү эмгэнэлт осолтой холбогдуулан уулын аялал, авиралтын талаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Тэгвэл тухайн ослын талаар болон уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.
 

 

БОАЖС Н.Цэрэнбат: Ууланд авирахыг хориглох биш хууль, журмын дагуу аялал хийхийг дэмжинэ

 

-Ууланд авирахыг хориглох биш хууль, журмын дагуу аялал хийхийг дэмжинэ. Гарч байгаа журмаа мөрдөх, хариуцлага тооцох асуудалд нэгдсэн ойлголттой болмоор байна. Журам, зааврыг өндөр уулын бүс, дундын бүс гэсэн хоёр ангиллаар гаргах төлөвлөгөөтэй байгаа.

 

“Оргил өөд” клубын тэргүүн Х.Алтанхуяг: Уулын авиралт бүрт төлбөртэй аврах баг ажиллуулах хэрэгтэй

 

-Манай клубээс нэг хүн амь эрсэдсэн. Уулчид маань Онцгой байдлын газартай хамтарч ажиллах шаардлагатай байна. Манай клуб ОБЕГ-тай санамж бичиг байгуулан ажилладаг. Цаашдаа өндрийн оргилыг хориглох гэхээсээ хөгжүүлэх нь чухал. 4000 метрээс дээш өндөртэй оргилууд олон улсад бүртгэлтэй. Олон улсаас ирж авиралт хийдэг. Тиймээс спорт гэдэг талаас нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэнд аврах баг ажиллуулж, цаг агаарын байдлыг байнга хянадаг,  зохих хэмжээний төлбөртэй байх нь зүйтэй. Ингэхгүй бол ямар нэг эрсдэл гарлаа гэхэд Улаанбаатараас ирэх гэсээр байтал цаг алддаг. Миний саналыг БОАЖ-ын сайд анхааралдаа авах байх гэж найдаж байна.

 

Уулчдын үндэсний холбооны тэргүүн Б.Тулга: Уулын спортыг төр засгийн зүгээс дэмжих хэрэгтэй

 

-Уулчдаа сургаж бэлтгэх тал дээр бид анхаарах ёстой.  Уулын холбоонд төсөв, санхүүгийн асуудал гардаг. Төр, засгийн зүгээс гарч  байгаа зарим тогтоол шийдвэр бодит амьдрал дээр хэр хэрэгжих вэ гэдгийг бодолцох ёстой. Аялал жуучлалын чиглэлээр хөрөнгө оруулалт хийвэл хөгжих спорт юм. Иргэд алхалт хийж байна. Тиймээс үүнийг төр засгийн зүгээс дэмжих хэрэгтэй байна.  Уулын ангилал бидэнд байдаггүй. Ахмадууд уулчдаас маань ч  салбарын хөгжлийн асуудалд та бүхнээс хамаарч байгаа шүү.

 

Уулын спортын олон улсын мастер Д.Чагнаа: Уулын спортыг хөгжүүлэхэд хойд хөршөө түших хэрэгтэй

 

-Бид энэ спортыг хөгжүүлэхэд орос улсаа түших хэрэгтэй. Манайх топ дөрвөн спорт гэж хуйлраад байдгаас биш ард түмний бие, оюуныг хөгжүүлэх спорты хаясан. Цаашдаа юу хийх вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Засгийн газар жолоодох хэрэгтэй. Клуб, холбоод Засгийн газрын зөвшөөрлөөр ажиллаж байгаа. 

 

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр: ОБЕГ багтаа мэргэжлийн уулчдыг тогтмол ажиллуулах нь зөв

 

-Отгонтэнгэр хайрханд хавтангийн гулгалт болж, уулчид эндлээ. Цаашид ийм осолд би ч өртөж болно. Непалд уулын спорт өндөр хөгжсөн туршлагыг судлан, нэвтрүүлье. ОБЕГ багтаа мэргэжлийн уулчдыг тогтмол ажиллуулах нь зөв.  

 

Уулын спортын олон улсын мастер Б.Гангаамаа: Хариуцлага суларснаас харамсмаар осол гарсан

 

Сүүлийн 2 жилд 3 осол гарлаа. Хариуцлага суларснаас харамсмаар осол гарсан. Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар Ц.Оюунгэрэл ажиллах үед би 5 хуудас материал өгсөн юм. Бусад улсууд оргилд гарах уулчдад ямар шаардлага тавьдаг, хэдий хэмжээний төлбөр авдаг талаар дэлгэрэнгүй бичсэн. Уулчдын  аюулгүй байдлыг хангахын тулд тухайн ууланд авирахад хамгийн тохиромжтой улирлыг сонгон, тэр хугацаанд аврах анги, эмч, цаг уурын алба уулын бэлдээ байнга байрладаг. Авирахыг зөвшөөрсөн хугацаа дуусангуут эдгээр хүмүүс уулыг орхидог. Манайд мөнх оргилуудад авирахад монгол хүн 300, гадаадын иргэн 3000 төгрөг төлдгийг нэмэх, хогны төлбөр зэргийг нэмж авах хэрэгтэй. Мөнх оргилуудад зөвхөн мэргэжлийн, туршлагатай хөтөчтэй хамт авирах шаардлага тавьж, уулын замыг эхлээд тавьж, ангал, хавцлыг тэмдэглэсний дараа л авиралтаа эхлүүлдэг болох нь зөв. Уул бүрийн авиралтын хугацааг нарийн тогтоох нь зөв. Уг нь намар авирахад хамгийн эрсдэлтэй, шинэ цас орчихсон, тогтворжоогүй байдаг үе. Бүх ууланд дээрх үйлчилгээг бий болгох нь зардалтай тул эхний удаад Алтай таван богдоос эхэлье.

 

 

Ахмад уулчин Ж.Баянцагаан: Монгол Улсад мэргэжлийн уулчин байхгүй, мэргэшсэн боловсролтой уулчид байдаг

 

-Би уулын спортоор хичээллээд 50 жил болсон хүн. Өнгөрсөн хугацаанд ийм харамсалтай тохиолдол гарч байсангүй. Монгол Улсад мэргэжлийн уулчин байхгүй, мэргэшсэн боловсролтой уулчид байдаг. Манайд уулын сургууль байхгүй. Угтаа бол ОХУ-д гурван жил суралцаад, хоёр жил дадлага хийж байж уулчин гэдэг мэргэжил эзэмшдэг. Ууланд явж байгаа хүмүүсийг бүртгэлжүүлэх, захиа даалгавар өгөх асуудал дутмаг байжээ. Ууланд авиралтыг төлбөртэй болгож, татварын системд нэвтрүүлэх талаас нь хэд хэдэн удаа оролдож үзсэн. Сангийн яаманд очоод гацдаг. “2014 онд шинэчлэгдсэн Уулын спортын үндэсний холбоонд нэг ч уулчин хүн байгаагүй. Урьд хийж байсан ажлыг үргэлжлүүлээд явах байх гэсэн хүлээлт байсан. Тухайлбал бүртгэлийн асуудал дээр хэчнээн уулчин, ямар клубээс, хэнээр ахлуулж явах талаар нэгдсэн мэдээлэл, бүртгэл байдаг байсан. Үүний цаана спортын цол зэргийг олгох асуудал байдаг.

Саяын авиралтад хэн явсан нь мэдэгдээгүй бөгөөд хоёр дахь өдрөөсөө л нэрийг нь тодруулсан.

Холбоонд шинээр орсон улсууд тодорхой ажлууд хийсэн ч дутуу дулимаг байжээ. Уулчдад сургалт сурталчилгаа хийх, захиа даалгавар өгөх тал дээр дутуу байж гэж үзэж байна. Цаашид Засгийн газраас өндөр ууланд авирах талаар бодлого, чиглэл гаргаж, бичиг баримт боловсруулж өгөөч гэсэн саналтай байна.

Уулын спортоор хичээллэж байгаа залуусыг осол авааргүй байлгах хэрэгтэй. Өндөр ууланд авирч байгаа тохиолдолд байгальтайгаа л уралддаг. Өндөр ур, чадвар мэдлэгтэй байх ёстой. Ууланд авирч байгаад цаг хугацаа, орон зайгаа үнэлээгүйгээс болж алдаа гаргадаг. Бидний үед хагас цэргийн зохион байгуулалттай байдаг байсан. Дур дураараа явбал нэг мэдэхэд л ангалд амиа алдана. Илэн далангүй хэлэхэд манай залуу уулчид интернэтээс мэдээлэл авчихаад ахмадуудынхаа үгийг үл ойшоох асуудал байгаа шүү”

 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал: Уулын спортын дүрэм журам, стандартаа гаргах хэрэгтэй байна

 

-2015 оны ослын дараа бид уулчидтайгаа одоо яах ёстой юм бэ гэж ярилцаж байсан. Бид уулын холбоотой нийлээд 15 уулчин аврагч бэлтгэсэн. Олон улсын стандартыг ч судалж үзсэн. Одоо би саналаа хэлэхэд үнэхээр мэргэжлийн уулчид, холбоод байгаа бол бүгдээрээ нийлээд яаралтай ажлын хэсгээ байгуулаад дүрэм журмаа цэгцлээд явах хэрэгтэй байна. Тэр холбооныхоо асуудлыг дараа болцгоо.

 

Хоёрдугаарт, үнэхээр уулчид маань өндрийн авиралт хийхээр явах гэж байгаа бол Онцгой байдлын албандаа мэдэгдээд яв, бид хүмүүсээ аваачаад байрлуулчихья. Бид бэлэн байгаа шүү. Гэхдээ жилийн дөрвөн улиралд тэнд байрлуулаад байх боломж байхгүй. Тиймээс Гангаамаа гавьяатын хэлсэнчлэн хэзээ хэзээ авирах боломжтой вэ гэдэг батлагдсан цагаа өгчих, маршрут, стандартаа өгчих. Тэгвэл бид аврагчидаа аваачаад байрлуулья. Мөн 2015 онд үүссэн асуудалтай холбогдуулаад Засгийн газрын тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Онцгой байдлын шинэ анги байгуулж байгаа. 36 уулчин аврагчийн бүрэлдэхүүнтэй. Одоо бидэнд та бүхний гаргасан батлагдсан маршрут, стандарт хэрэгтэй. Түүнчлэн саяын осол дээр хамтран ажилласан, хамтран ажиллах санал тавьсан уулын холбоод, уулчиддаа маш их баярласан шүү. Одоо та нар ажлын хэсгээ байгуулаад, дүрэм журам, стандартаа гаргачих. Энэ тал дээр бид хамтарч ажиллахад бэлэн байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.12.79)
    ниргэсэн хойно нь хашгирав
    2017 оны 10 сарын 31 | Хариулах
  • asdad (103.11.195.2)
    shaa shaa ene sdakud tege durandaa ter uulruugaa ersdelee oorsdoo uureed garna biz.. ene ulsad ene uulruu garhas chuhal asudal 80 raa bn. bidni toloo garch bgamshig iimch um heregtei tiimch um shideh heregtei ged hutsaad bhin. oorsdo mongoo tolood daatgalaa avad garna biz. uuliin sport urn uugara busdas ilu chuhal um?
    2017 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    9 цаг 12 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    9 цаг 37 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    9 цаг 45 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 1 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    10 цаг 40 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    11 цаг 5 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    11 цаг 11 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    11 цаг 52 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    12 цаг 14 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    14 цаг 7 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    14 цаг 12 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    14 цаг 43 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    15 цаг 8 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    15 цаг 10 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    15 цаг 25 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    15 цаг 31 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    15 цаг 39 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    16 цаг 49 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    16 цаг 55 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК