Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, биеийн тамир спортын арга хэмжээнд оролцох боломжийг өргөжүүлэх зорилгоор Монгол улсын Нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан 2013 оны Засгийн газрын 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/161 дүгээр захирамжаар “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг анх удаа зохион байгуулсан билээ.
Энэ жил “УЛААНБААТАР МАРАФОН- 2015″ Олон улсын гүйлтийн аянд илүү өргөн хүрээг хамруулахаар Монгол улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор “УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ” уриан дор 2015 оны 04 дүгээр сарын 06-наас 05 дугаар сарын 25-ныг хүртэлх 50 хоногийн хугацаанд “Аяны цом” аялах бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар уг цомыг хүлээн аваад байна.
Цаашид аяны хүрээнд хийгдэх ажлуудын талаар болон зохион явуулах арга хэмжээ, тэмцээн, уралдааны талаарх мэдээллүүдийг цаг тухай бүрт нь иргэд, олон нийтэд хүргэх болно.