Их Британийн ханхүү Уиллиам, түүний гэргий Кейт Миддлтон нар охинтой болжээ. Тэднийг охинтой болсон тухай өчигдөр Кенсингтон ордноос албан ёсоор зарласан байна.
Гүнгийн ахайтан Кейт Миддлтон Лондон хотын "Сэнт Мэри" эмнэлэгт өглөөний 08:34 цагт төрж, 3,7 кг охинтой төрүүлжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө мөн энэ эмнэлэгт ханхүү Жоржийг төрүүлж байсан юм.
Ханхүү Уиллиам гэргийгээ амаржсанаас хойш 12 цагийн дараа тэд эмнэлгээс гарч, гэртээ харьжээ. Тэд эмнэлгийн гадна цугласан олонтой гар даллан мэндчилээд гэрийн зүг хүлгийн жолоо залсан байна.