Микроб нь арьс, гэдэс, ам гээд хүний биеийн бараг бүх газар л амьдарч байдаг. Заримдаа тэд өвчин үүсгэдэг ч ихэнхидээ бичил биетнүүд эзэн бие болох хүнтэйгээ эв найрамдалтай аж төрдөг.
Байгалиасаа арьсан дээр оршиндог бичил биетэн ба нянгуудын цуглаан болох микробиом нь төрөл бүрийн орчинд амьдарч чаддаг биологийн болон физиологийн бүтэц бүхий тун сонирхолтой эко-систем бөгөөд яг л гэдэсний микрофлор өөрчлөгдсөн үед өвчин үүсдэгтэй ижил тэдний ч бас хэвийн баланс алдагдсан үед өвчилж, халдварт өртөнө.
Өвчний нянгийн онол буюу няг устгаад, өвчнийг эмчлэх гэдэг нь 20-р зуунаас эмнэлгийн практикт ашиглаж ирсэн арга юм. Антибиотик олон хүний амийг аварсан хэдий ч үүнийг хэтрүүлэн хэрэглэснээр үүсдэг үр дагаврын дүнд 21-р зууны чухал нээлт болох эрүүл байхын тулд бичил биетний хэвийн харьцааг алдагдуулахгүй байх хэрэгтэй гэдгийг мэдсэн юм.
Хэрвээ арьс арчилгаандаа ч мөн бид энэ ойлголтыг оруулж ирвэл бидний арьс өөрийн эрүүл, жаргалтай мянга мянган нянгуудынхаа хамтаар талархах болно. Өөрийн арьсны эрүүл мэндээ хэдэн зуу дахин сайжруулж болох доорх аргуудыг уншаарай.
Нянгийн эсрэг үйлчлэл бүхий гарын цаас болон цэвэрлэгч бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй
Ихэнхи цэвэрлэгч бодисонд агуулагддаг өнгөц идэвхтэй бодис нь арьсыг хуурайшуулдаг бөгөөд сонгомол бус ерөнхий үйлдэлтэй тул муу, сайн нянг ялгалгүй устган арьсны хэвийн микрофлорын тэнцвэрийг алдагдуулдаг. Сайн нянгууд нь муу нянгаас биднийг хамгаалдаг тул энэ бол асар их хохирол юм. Арчаад л сайн нянгаа устгаад байх юм бол муу нянгийн дайрлагад бид шууд өртөмхий болох аюултай.
Чийгшүүлэгчийн оронд тос хэрэглээрэй
Гар ариутгагч болон цэвэрлэгч бодисуудаас гадна ихэнхи чийгшүүлэгч ба тосонд парабен, бензоат натри, феноксиэтанол агуулагддаг. Эдгээр нь эхлээд арьсыг чийгшүүлж буй мэт үйлдэл үзүүлдэг ч арьсны нүхийг бөглөж, үрэвсэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.
Таны арьсан дээр батга гардаг бол доорхи бүтээгдэхүүнүүдээс тусгайлан зайлсхийгээрэй: isopropyl myristate, decyl oleate, oleyl alcohol, butyl stearate, isostearic acid, isopropyl linoleate, isoneopentanoate, isoparaffin, petrolatum, lanolin, mineral oils.
Бөглөрсөн нүхийг тосоор цэвэрлээрэй
“Гүн цэвэрлэгээ” гэдэг аргууд нь яг үрэвслийн эх үүсвэр болсон үсний хүүдий хүртэл цэвэрлэж чаддаггүй. Арьсны хамгийн гадна давхар нь чийгтэй байж, гаднаас халдвар орохоос сэргийлэх үүрэгтэйгээр бүтээгдсэн байдаг. Хамгийн гадна талын давхаргыг эдгээр аргаар үгүй хийснээр хоригийн тогтолцоог алдагдуулж, бичил биетний хэвийн тэнцвэр үгүй болж, үрэвсэл үүснэ. Мөн энэ үед нүхний бөглөө гаргах ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэгтэй л ижил. Харин тос нь арьсны гаднах давхаргыг нэвтлэх чадвартай байдаг. Хэсэг газарт хэрэглэсэн үед тос арьсны гүн рүү нэвтэрч, тосны булчирхайд хүрээд зогсохгүй тос тосыг хайлуулж чаддаг учраас нүхний бөглөөг онгойлгодог.
Тосгүй чийгшүүлэгчээс татгалзаарай
Хэрвээ таны арьс амархан хагардаг, нүхнүүд нь бөглөрөх хандлагатай мөн тослог гялалзсан байдаг бол дээрхи зөвлөмжийг дагаарай. Ийм тослог арьстай хүмүүсийн тосны булчирхай нь линолийн хүчил багатай тос ялгаруулдаг. Линолийн хүчил ихтэй тосыг (жишээ нь наранцэцгийн тос) хэсэг газарт хэрэглэснээр нүхэн дэхь тосны найрлагыг өөрчилдөг. Ингэснээр наалдамхай чанар нь багасч, гадаргууд гарч ирэн, хэвийн үйл ажиллагааныхаа үүргийн дагуу арьсыг чийгшүүлдэг. Тосгүй чийгшүүлэгчийн оронд арьсанд тань хэрэгтэй байгаа зөв тосыг өгснөөр өөрөө өөрийгөө цэвэрлэнэ.
Нүүрэндээ тараг түрхээрэй
Бүх сайн нянгаа устгахгүйн тулд гуужуулагч хэрэглэсний дараа нүүрэндээ тараг маш нимгэн түрхээрэй. Батга үүсгэдэг муу бактери өсөж үржихээс сэргийлдэг сайн нянгуудыг тараг ихээр агуулдаг. Яг л тараг идсэнээр гэдэснийхээ сайн няг дэмждэгийн адилаар үүнийг нүүрэндээ түрхэх нь эндэх ч бас микробиомыг дэмждэг юм. Гуужуулах маскаа угааж цэвэрлэсний дараагаар нүүр ба хүзүүндээ цайны тал халбага таргийг түрхээрэй. Унтахдаа арилгахгүй хонох нь маш сайн чийгшүүлэгч болж өгдөг.