Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Балбад нурангид даруулсан хүмүүсийг эрэн хайх ажил үргэлжилсээр байна.
Энэхүү ажиллагаанд хүн хүч, техник хэрэгсэл ихээр шаадлагатай байгааг Балбын эх баригчид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр АНУ-ын армийн зургаан онгоц, хоёр тэргээр 100 цэрэг Балбын аврах ажиллагаанд туслахаар Катмандуд ирсэн байна. НҮБ-аас мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас Балбад 600 мянга гаруй байшин барилга эвдэрч, сүйдсэн гэнэ. Мөн хоёр сая хүнд хүнс, ундны ус, эм тарианы тусламж хэрэгцээтэй байгаа аж.
Харин Балбын цагдаагийн ажилтнууд өнөөдөр уулархаг бүсийн Расува тосгонд цасан нурангин дороос 50 орчим хүнийг татаж гаргажээ. Хохирогчдын дунд гадны аялагчид байгаа аж. Одоогийн байдлаар ес хүний цогцосыг таньж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байгаа юм байна. Газар хөдлөлтийн дараа тус тосгоны 200 хүн ор сураггүй болжээ.