“Зууны тулаан” боксчин Флойд Мейвейзер ялалт байгуулсан.
Түүний өрсөлдөгч Менни Пакьяао тоглолтын турш санаачлагыг гартаа авч, илүү ажиллаж тоглосон ч ялалт байгуулахад хангалттай биш байсан учир ялалт Флойд Мейвейзер гарт очсон.
Тэгвэл Менни Пакьяао тулааны дараа "Би тулаанд ялсан. Тэр юу ч хийж чадаагүй" хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татаад байна.