Италийн тэнгисийн хамгаалалтын алба өчигдөр 2150 цагаачийг Газар дундын тэнгисээс аварсан байна. Хамгаалалтын албаныхны уснаас аварсан цагаачдын тоо огцом өссөнийг холбогдох албаныхан мэдээлжээ. Тодруулбал, тэд өнгөрсөн долоо хоногт л гэхэд 5800 хүнийг аварсан байна. Гэвч Газар дундын тэнгист амиа алдагсдын тоо буурахгүй байгаа нь Европт цагаачлагчдын тоо асар эрчимтэй өсч буйг харуулж байгаа гэлээ.
Африкын өвчин, ядуурал, Сирийн дайнаас зугтаасан олон мянган хүн өдөр бүр эрсдэлтэй завиар Италийн тэнгисийн эргийг зорьж байна.
Европыг зорьсон цагаачдын эрсдэлт урсгалын улмаас Газар дундын тэнгист өнгөрсөн сард 1200 хүн амиа алджээ.
Г.Үжин