Анхны цомгоо өлгийдөн авсан “Бид4” хамтлагийнхан анхны “Бид4 unplugged cover night” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтонд “Boyz II men”, “Take that”, “East 17”, “All for one”, “Backstreet boys” гэх мэтчилэн 1990-2000 онд залуусыг байлдан дагуулж байсан хамтлагуудын супер хит дуунууд эгшиглэх аж. Тоглолт зуун хувь амьд тоглогдох бөгөөд амьд хөгжмийн “Fix” хамтлагийнхан энэ орой хамтран тоглох юм байна. Түүнчлэн урилгаар “Camerton-2” шоуны шилдэг оролцогчид, “Soul beat crew” оролцож ая дуугаа хүргэх юм билээ. Тоглолт энэ сарын 23-ны 20:00 цагаас “Centro night club”-т болох бөгөөд тоглолтын үеэр олон гэнэтийн бэлгүүд үзэгчдийг хүлээж байгаа юм байна.