Америкийн нэртэй мэс засалч Бен Карсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлалаа.
Тэрээр өчигдөр 1700 хүнд илтгэл тавих үедээ энэхүү шийдвэрээ олон нийтэд танилцуулсан байна.
Бен Карсон “Би энэ өрсөлдөөний нэг хэсэг байхыг хүсч байна, ийм болохоор АНУ-ын ерөнхийлөгчийн суудлын төлөө нэр дэвшиж байгаагаа зарлаж байна” гэж хэлжээ.
Тэрээр сонгуулийн кампанит ажлаа энэ долоо хоногоос эхлэн өөрийн төрсөн хот Детройтоос эхлэхээр болжээ.
Бен Карсон 1987 онд "сиамын ихэр" салгах мэс заслыг амжилттай хийсэн анхны мэс засалч гэдгээрээ олонд алдаршсан юм. Тэрээр АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн, үр хөндөх болон ижил хүйстний гэр бүлийг эсэргүүцэг нэгэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр дахь удаагаа сонгогдсон болохоор энэ сонгуульд дахин нэр дэвшихгүй билээ.
Г.Үжин