Хятадын төвд жуулчдыг татах, хөгжөөх цоо шинэ арга дэлгэрсэн тухай “Telegraph” агентлаг бичжээ.
Хятадууд “Гахай нисч чадна” хэмээх шоуг гүүрэн дээр зохион байгуулах болсон байна. Тодруулбал, Хенан мужийн Чаньша хэмээх нуурын гүүрэн дээрээс гахайнуудыг усруу үсэргэж уралдуулдаг болжээ. Ингэхдээ гахай нисгэгч гахайнуудын нуруун дээр тоогоор тэмдэглэн саваагаар дараалуулан үсэргэдэг байна.
Энэхүү үйл ажиллагаа амьтны эрхэд халдсан хэмээх маргаан дэгдээж байгаа ч Хятадын иргэн Ши Хуань гэх этгээд гахай нисэх тоглолтыг зохион байгуулж, хариуцлага хүлээх зөвшөөрөл аван ажиллуулж байгаа гэлээ.
Бизнес эрхлэгч Ши Хуаний ярьснаар торойнууд энэхүү үзүүлбэрт сайн бэлтгэгдсэн бөгөөд үзүүлбэрээ сайн гүйцэтгэвэл их хоол өгдөг хэмээн ярьжээ. Мөн тэрээр гахайнууд заваан байх биш усанд сэлэх дуртай хэмээн онцолсон байна.
Харин энэхүү үйл ажиллааг зогсоох тухай олон гомдол Хятадын Аялал жуулчлалын газарт очиж байгаа гэлээ.
Г.Үжин