Оросын Их ялалтын баярын 70 жилийн ой ирэх бямба гарагт болно. Дэлхийн 20 гаруй төрийн тэргүүн оролцох уг томоохон арга хэмжээг ОХУ өндөр түвшинд зохион байгуулахыг зорьж байгаа юм.
Баярын үеэр Оросын Батлан хамгаалах салбарын сүр хүчийг Улаан талбай дахь цэргийн сүрт жагсаал, тэнгисийн болон агаарын цэргийн үзүүлбэрүүдээр дэлхий дахинд үзүүлэхийг зорьж байгаа.
Үүний хүрээнд өчигдөр 11 цагийн орчимд Москва хотын дээгүүр 140 байлдааны онгоц, нисдэг тэргүүд ниссэн байна. Энэ нь ялалтын баярын өдөр давтагдах гайхалтай үзүүлэх сургуулилтын бэлтгэл байжээ.
Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд ОХУ 28.5 тэрбум рубль зарцуулахаар болсон билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (6)