“Оюутан мисс 2015” тэмцээний бүртгэл эхэлжээ. “Оюутан мисс 2015” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо” ажиллаж байгаа юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс монголиа холбоо”, “Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол модель агентлаг”, “Андра загварын агентлаг”, “Азийн модель агентлаг”, “Эра загварын агентлаг” нар ажиллаж байгаа аж.