Ливаны салан тусгаарлагч Хезболла бүлэглэлийн тэргүүн Хассан Насралла мэдэгдэл хийлээ. Тэрбээр дайчдаа Сирид илгээж, суннитуудын эсрэг цохилт өгнө хэмээн мэдэгджээ.
Энэхүү мэдэгдлийг хийснээр Ливаны шиа үндэстнээс бүрддэг Хезболла бүлэглэл албан ёсоор Сирийн армийн хүчний эсрэг фронтод нэгдлээ хэмээн “BBC” агентлаг онцолжээ.
Хассан Насраллагийн хэлснээр Хезболлагийн дайчид Сирийн уулархаг Каламоуны чиглэлд цохилт өгөх аж. Тэрбээр өчигдөр олон нийтэд хандан телевизээр мэдэгдэл хийх үедээ “Сирийн иргэний дайн дуусах хүртэл хэдэн зуун дайчид Башар Ассадын эсрэг нэгдэх болно. Гэхдээ Сири, Ливаны хилд мөргөлдөөний төв цэг байхгүй. Ассад унах нүхээ өөрөө ухаж байна” гэжээ.
Ливаны цэргүүд Сирид цохилт өгвөл нийслэл болон хэд хэдэн томоохон хотоо алдахад хүрээд байгаа Сирийн Засгийн газрын цэргүүд Аль Нусра фронтын дайчдын цохилтод өртөх нь хялбар болох юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (5)