Афганистаны дөрвөн эрэгтэйг эмэгтэйг бүлэглэн зодож хөнөөсөн хэрэгт буруутгаж, ялын дээд хэмжээ оноосон байна. Ингэхдээ харгис гэмт хэрэгтнүүдийг дүүжилж хороохоор болжээ.
Эрчүүд өнгөрсөн гуравдугаар сард нийслэл Кабул хотод исламын шашны Коран судрыг шатаасан эмэгтэйг олон нийтээрээ зодож хөнөөсөн аймшигт хэрэгт голчлон оролцсон аж.
Олон зуун хүн ганц эмэгтэйг гудамжинд харгисаар зодож, түүнийг бичлэг хийн тараасан аймшигт хэргийн дараа Афганистаны эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө удаа дараалан жагссан юм.
Олны гарт зодуулж амиа алдсан 27 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэгт 49 сэжигтнийг татсаны дотор 19 цагдаагийн албан хаагч байжээ.
Ялын дээд хэмжээ авсан дөрвөн хүнээс гадна 8 хүнийг 16 жил шоронд хорихоор болжээ. Үлдсэн сэжигтнүүдийн ялыг ирэх ням гарагт танилцуулах юм байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)