Өнөөдөр ОХУ Эх орны дайны агуу их ялалтын 70 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том зөрчилд цэг тавьсан 1945 оны тавдугаар сарын 9-ний өдөр маргааш тохиож байгаа юм. Энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор өндөрлөсөн билээ.
www.24tsag.mn сайт Дэлхийн ll дайны ховор нандин зургуудыг цуврал болгон үзэгчиддээ хүргэж байгаа. Өнөөдрийн сэдэв Эх орны дайн буюу Дорнод фронт.
Дорнод фронт гэж Дэлхийн хоёрдугаар дайны үед Европын Тэнхлэгийн гүрнүүд ба Финляндын цэргийн ЗХУ, Польш, Норвеги болон бусад Хойт Европ, Өмнөд Европ ба Төв Европын Холбоотон гүрнүүдийн эсрэг 1941 оны 6 сарын 22-1945 оны 5 сарын 9-ны хооронд тэмцсэн тулалдааны театрыг хэлдэг. Түүнийг Оросууд Аугаа их Эх орны дайн нэрлэдэг бол, Германд Зүүнтний фронт, Дорнодын байлдааны ажиллагаа буюу Оросын байлдааны ажиллагаа гэж нэрлэдэг байна.
Улаан армийн цэргүүд Германы дивизүүдтэй олон зуун цуврал тулаан хийсэн. Эх орны дайны тулалдаануудад ЗХУ-ын 27 сая цэрэг, энгийн иргэн, Германы 4 сая цэрэг амиа алдсан байна.
Их аллага, их ялагдал, олон мянган тосгон сүйрсэн хохирол зэрэг тоолшгүй их хэмжээний хэрцгийллийг хоёр тал аль аль нь амсчээ. Эх орны дайн ямархуу дүр зурагтай өрнөж байсныг Дэлхийн II дайны ховор нандин зургаадаар хүргэе.
1. 1942 оны наймдугаар сарын нэгэн өдөр. ЗХУ-ын цэргүүд Сталинградын нуранги дундуур урагшилж байна.
2. Коммандлагч Коссак Украины Хархивын нутагт хэсгээ удирдаж явна. 1942 оны 7 сарын 21.
3. Германы танк эсэргүүцэх баг Оросын фронттой нүүр тулахад бэлдэж байна. 1942 оны сүүлээр.
4. 1942 оны аль нэгэн өвлийн сард. Ленинградын иргэд ундны усаа авч байна. Энэ бол Германы эзлэн түрэмгийлэгчид Оросын хотыг эзэлсэн 900 өдрийн өмнөх дүр зураг юм.
5. 1942 оны хавар. Ленинградад нэгэн гэр бүл хайртай хүмүүсээ үдэж гаргав. Герман Ленинградыг эзэлсний дараа ард иргэд хоол унд, эм тарианы хомсдлын улмаас өлсгөлөн, өвчнөөр амиа алдах нь элбэг байжээ. Германд эзлэгдсэн бдрүүдэд Ленинград хотод Оросын нийт 1.5 сая энгийн иргэн, цэрэг амиа алдсан гэдэг.
6. Оросын Ростов хот Германы цэрэг эзлэгдэх үед гудамжинд ийм сөргөлдөөн болж. 1942 оны 8 сар.
7. Германы их бууны анги Дон мөрнийг гаталж байна. 1942 оны 7 сарын 31.
8. Орос эмэгтэй байшингаа шатахыг харж зогсоно 1942 онд.
9. Германы цэргүүд Киев хотод еврейчүүдийг цаазалж байна.
10. Пулёмет буутай Германы цэрэг 1942 оны хавар Сталинградын тулалдааны үеэр.
11. Германы цэргүүд гол гаталж байна. 1942 оны 8 сарын 3.
12. Өнчин орос хүүхдүүд сүйрсэн асрамжийн газрынхаа буйран дээр. Германы цэргүүд айл өрхүүдийн гэр оронг устгаж, хүүхдүүдийг хайхралгүй орхин эцэг эхийг нь шоронд хорьжээ. Дайн ийм хатуу.
13. 1942 оны 10 сард Сталинградад Зөвлөлтийн цэргүүд байлдаж явна.
14. Зөвлөлтийн цэргүүд үйлдвэрийн нуранги дотроос гал нээж байна.1942 оны 10 сар.
15. Улаан армийн танк эсэргүүцэх буут анги Германы танкны ангид хүрэхээр явж байна. 1942 оны 10 сарын 13.
16. Германы байлдааны онгоц бөмбөг шидэхийн өмнөхөн.1942 оны 10 сард .
17. 1942 оны 10 сарын 20-ны өдөр Оросын аль нэгэн хэсэгт. Германы танк ялагдсан дайсныг танкыг бүр мөсөн утсгахаар шийджээ.
18. Германы цэргүүд Сталинграпын гадаа давшилт хийхээр явж байна. 1942 оны сүүлээр.
19. Германы цэрэг Сталинградын байшингаас эзэлсний тэмдэг болгож тугаа өлгөв. 1942 оны намар.
20. Германы танк оршццлгын газар. 2000 орчим танк засвар авахгүй болтлоо эвдэрсэн тул энэ газар иржээ. 1942 оны 12 сарын 21.
21. Улаан армийн буут цэргүүд Ленинградын эзлэгдсэн хот дахь Германы байлдагчид руу гал нээж байна. 1942 оны 12 сарын 16.
22. Өвлийн хувцастай Зөвлөлтийн цэргүүд Сталинградын байшингийн дээврээс довтолж байна. 1943 оны 1 сард.
23. Герман-Оросын дайны фронтын цастай талбайд Улаан армийн цэргүүд өнгөлөн далдлалт хийж Германы эсрэг довтолж байна. 1943 оны 3 сарын 3.
24. Зөвлөлтийн явган цэргийн анги Сталинградад. Улаан арми Германы зургаан ангийг эзэлж, 300 мянган герман, румын цэргийг урхинд оруулжээ. 1943 оны эхээр.
25. Эзлэгдсэн герман цэрэг. 1943 оны 2 сард.
26. Улаан армийн цэргүүд танкаа өнгөрөх хүртэл нуувч дороо орж байна. 1943 онд Курскын дайны үеэр.
27. Амь үрэгдсэн герман цэргүүдийн цогцос Сталинградын баруун өмнө хэсэгт замын ойролцоо хаягджээ. 1943 оны 4 сарын 14.
28. Зөвлөлтийн цэргүүд дайсны онгоцыг унагаахаар буудаж байна. 1943 оны 6 сард.
29. Курскын тулаанд Герман ийм олон танкаа илгээжээ. Хэдий Герман энэ тулаанд удаан хугацаанд сайтар бэлдсэн ч Орос тэдний ямар давшилтат хариу барих хувилбар, бэлтгэлтэй байв. 1948 оны 7 сарын 28. Курскад Германыг ялсны дараа Улаан армий үлдсэн тулаануудад ялах нь тун амар хэрэг болсон билээ.
30. Оросын танк эсэргүүцэх анги утаагаар халхлан Германы байршилд дайрч байна. 1943 оны 7 сарын 23.
31. Эзлэгдсэн Германы танкууд Сталинградын баруун өмнө хэсэгт. 1943 оны 4 сарын 14.
32. Зөвлөлтийн дэслэгч Германы хоригдлуудад тамхи өгч байна. Курскын ойролцоо 1943 оны 7 сард.
33. Дайны бай болсон Сталинградыг дээрээс харахад ийм. 1943 оны сүүлээр.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (19)