Өнгөрсөн долоо хоногт Люксембургийн вант улсын Ерөнхий сайд ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн нь ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Ерөнхий сайд Хавьер Беттэл саяхан ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Бэлгийн онцгой чиг хандлагаа хүлээн зөвшөөрсөн Европын холбооны анхны Ерөнхий сайд болсон тэрээр найз залуу Бельгийн архитекторч Хаутьер Дестенэйтэй гэрлэсэн байна. Хавьер Беттэлийн ажлын хуваарь шахуу байсан учраас хосууд бал сараа тэмдэглэхийг хойшлуулсан хэмээн орон нутгийн хэвлэлд бичжээ.
Люксембургийн вант улсын Католик шашны тэргүүн нарын зөвлөл өнгөрсөн сард ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсний дараа ийнхүү төрийн тэргүүн нь хуримласан байна.
Ижил хүйстнүүдийн бэлэг тэмдэг болоод буй Хавьер Беттэл 42 насандаа буюу 2013 онд Засгийн тэргүүнээр сонгогдсон билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (6)