ОХУ-ын Өвөр Байгалийн ой хээрийн түймэр эргээд нэмэгдэж эхэлсэн тухай “Sputnik news” сайт мэдээллээ.
Түймрийн эрч сүүлийн хэдэн өдөр буурч байсан боловч цаг агаар хуурайгаас гадна салхи нэмэгдсэнээр ганц өдрийн дотор олон га газрыг нэмж хамарчээ.
Тодруулбал, 9.4-өөс 14.1 мянган га газрыг хамарсан ой хээрийн 30 түймэр Өвөр Байгалийн нутгуудад асч байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Онцгой байдлын газар болон цэргүүдийн багаас бүрдсэн 940 гаруй хүн түймэр унтраах ажилд дайчлагдаж байгаа юм байна.
Өвөр Байгалийн бүс нутагт ой хээрийн түймэр өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд анх гарсан юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)