Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Английн нийлэлд сураггүй алга болсон тухай “Guardian” агентлаг мэдээлээ. Социалист улсын төрийн тэргүүний ах 34 настай Ким Чен Чол нь Лондон хотод аялж яваад сураггүй болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Ким Чен Чол рок хөгжмийн концерт үзсэний дараа нууцлаг байдлаар алга болсон байна.
Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр Ким Чен Чол нь өнгөрсөн бмяба гарагт Москва, Бээжингээр дамжин эх орондоо очих ёстой байжээ. Гэвч зорчигчдийн дунд түүний нэр байгаагүйгээс гадна хуваарийн дагуух аль ч нисэх буудалд бүртгүүлээгүй байсан аж.
Барууны хэвлэлүүд Ким Чен Чолийг хуурамч паспорт ашиглан хүмүүсийн хараанаас зугтсан байж магадгүй гэж бичжээ.
Ким Чен Чол нь олны өмнө тэр бүр гардаггүй нууцлаг нэгэн бөгөөд рок гитарчин Эрик Клэптоны шүтэн бишрэгч аж. Тэрээр эцгийгээ өнгөрснөөс хойш анх удаа нийтийн дунд орж тоглолт үзсэн нь энэ байв. Ким Чен Чол нь өмнө нь 2006, 2011 онд Клэптоны тоглолтуудыг мөн үзэж байсан юм.
Нэгэн цагмт их удирдагч Ким Чен Ир ууган хүүгээ өв залгамжлуулагч болгоно хэмээн бэлдэж байсан ч бүтэлгүйтсэн гэдэг.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)