Сүүлийн хэдэн өдөр Энэтхэгт хэт халуун шатаж байгаагаас амиа алдагсдын тоо 750 хүрээд байна. Өчигдөр л гэхэд халуун нарнаас болж 125 хүн амиа алдсан байна.
Нийслэл Делид гэхэд л 45.5 градус хүрч байгаа бол энэ нь ойрын хоногуудад дуусахгүй хэмээн цаг уурчид мэдээлжээ. Тус улсын баруун хойд хэсгийн Андхра-Прадеш мужид байдал бүр хүндэрч 50-иас дээш насныхан, байнга гадаа ажиллагсад хэт халууны золиос болж байна гэж Энэтхэгийн Байгалийн гамшгийн эрсдэлтэй тэмцэх албанаас мэдээллээ.
Гамшиг болсон мужуудын засаг захиргаа хүмүүст онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг зөвлөж байна.
Жилийн яг өдийд Энэтхэгийн ихэнх газар нутагт 40 хэмээс хэтэрсэн халуун болдог бөгөөд бүс нутгийн байдлаас хамаарч З-6 сарын хооронд үргэлжилдэг аж. Дараа нь залгуулаад борооны улирал эхэлнэ. Хамгийн хуурай, халуун өдрүүд дөрөв, тавдугаар сард болдог юм байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)