Монголын засгийн газарт төлбөртэйгөөр зөвлөгч, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Ойрхи Дорнодод АНУ, ОХУ, НҮБ, Европын холбоог төлөөлөх элчийн үүргээсээн татгалзах гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
“BBC” агентлагийн мэдээлснээр тэрээр албан үүргээ ирэх сард өгөх бөгөөд энэ хугацаанд биелүүлээгүй амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн төлөвлөж байгаа аж.
Тоний Блэйртэй ойрын эх сурвалжийн ярьснаар тэрээр ажлаа өгөх өргөдлийг нь батлах хүсэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги мүнд илгээсэн байна. “Гэсэн хэдий ч энэ бүс нутагт Тони Блэйр албан бус байдлаар идэвхитэй хэвээр үлдэнэ хэмээн” хэмээн эх сурвалж ярьжээ.
Гэхдээ Тони Блэйр яагаад элчийн үүргээсээ татгалзах болсон талаар мэдээлээгүй байна.
Тони Блэйр 2007 онд энэхүү албан үүргийг хүлээн авсан юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)