Хэт даврагч “Исламын улс” бүлэглэл Сирийн эртний дурсгалт Пальмира хотод олон хүнийг цазаар авсан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал, Пальмира хотын эртний театрт 20 хүнийг цаазалжээ.
Хамгийн аймшигтай нь хэт даврагчид эзэлсэн хотынхоо ард иргэдэд энэхүү харгис үйлдлээ хүчээр үзүүлсэн байна. Сирийн Хүний эрхийг ажиглах төвийн мэдээлснээр хүмүүсийг задгай талбайд орших театрт тойруулан суулгаж, бусдыг нь буудан хөнөөж буйгаа харуулсан аж.
Аллага гарсан театр нь Юнескогийн соёлын өвд бүртгэгдсэн, Пальмира хотынхны хувьд ариун газарт тооцогдоог байжээ.
“Исламын улс” өнгөрсөн долоо хоногт Пальмира хотыг эзэлснээс хойш 240 гаруй хүнийг цаазлаад байгаа юм. Тэдний ихэнхи нь Сирийн засгийн газрын цэргүүд, тэдний гэр бүлийнхэн байсан аж. Цаазлуулагсдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд 70 орчим байжээ.
Сири, Иракын нутагт үлэмж нөлөөгөө тогтоогоод буй “Исламын улс” Пальмира хотын шоронд хоригдож буй 600 гаруй хүнийг цаазалж магадгүй гэсэн мэдээлэл байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)