Өчигдөр Сирийн Идлиб хотыг исламын холбооныхон эзэлсэн талаар “BBC” агентлаг мэдээллээ.
Алан хядагч Аль-Каида бүлэглэлийн хамсаатан гэгддэг ал-Нусра фронт багтсан Исламын холбооны дайчид өчигдөр Засгийн газрын цэргүүдийн Идлиб хот дахь хамгийн сүүлчийн түшиц газрыг эзэлсэн байна.
Босогчид Башар ал Ассадын удирдлагад байсан Идлиб хотыг эзэллээ хэмээн мэдээлжээ. Гэвч Сирийн армийнхан одоо хүртэл Идлиб хотод тулаан үргэлжилж байна хэмээн үгүйсгээд байгаа юм. Учир нь Исламын холбооны дайчид Идлибыг бүрэн эдлээгүй буюу Ариха түшицийг эзэлснээ бүрэн ялалт гэж зарлалаа хэмээн мэдээлжээ.
Гэвч олон улсын ажиглагчид Арихаг эзэлсэн бол Идлиб Башар Ал Ассадын гараас мултрах нь ойлгомжтой хэмээж байна. Турктэй хиллэдэг Арихаг эзэлснээр Идлибийн дийлэнх хэсэг нь босогчдын хяналтад орж байгаа юм.
Ал-Нусра фронт болон исламын холбооныхон өнгөрсөн гуравдугаар сард Идлиб хотын хойд хэсгийг эзэлсэн билээ.
Г.Үжин