Төв Америкийн хойд хэсэгт орших Гуатемала хотод цугласан олон нийт өсвөр насны охины аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ. Үүний дараа энэхүү харгис хэргийг нотолсон бичлэг интернэт сүлжээнд тавигдсан нь дэлхий даяар вирус мэт тархлаа.
Бичлэгт уурласан олон нийт охиныг цусандаа будагтал зодож байгаа нь гарчээ. Мөн түүнийг амьдаар нь шатаах зуур хэн нэгэн нь “бензин нэм” хэмээн хашгирах нь тод бичигджээ.
Аймшигт хэрэг Гуатемалагийн Рио Браво тосгонд болсон байна. Орон нутгийн цагдаа нар бичлэг хуурамч биш гэдгийг нотолсон бөгөөд хэргийг мөрдөж эхэлсэн гэлээ. Ингэснээр хэн болох нь тогтоогдсон 16 настай охиныг хэзээ хөнөөсөн, олон нийт хохирогчийг яагаад үзэн ядсан, яагаад амийг нь хөнөөхөд хүрсэн болон гэмт хэргийг ямар этгээдүүд үйлдсэнийг тогтоох аж.
Энэ жил л гэхэд олуулаа нийлж ганц хүнийг хөнөөсөн хэрэг тус улсад 20 гаруй тохиолдсон байна. Харгис хэргүүдийн төрхийг илчилсэн бичлэг цацагдсан нь тус улсад хууль үйлчилдэг эсэх, амьд явах эрх хангагдсан эсэх тухай маргааныг нийгмийн сүлжээнд өрнүүлээд байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (10)