“Гэрэлт зул” хөөргөх ёслол ирэх сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Улс орон бүр өөрийн цаг тооллын бичгээс хамаарч өөр өөр өдөр ёслолын үйл ажиллагааг зохиох нь элбэг. Эл ёслол нь олон улсын чанартай бөгөөд Тайланд, Энэтхэг, Индонез, Хятад, Малайз, Мянмар зэрэг улсад тэмдэглэж өнгөрүүлдэг байна.
Зул өргөх ёслолын үеэр даммакаяа бясалгал хийн, 4000 зул өргөхийн зэрэгцээ хөөрдөг гэрэлт зул өргөж Бурхан Буддад хүндэтгэл үзүүлнэ. Мөн 40 гаруй лам оролцож бурхны ном айлдан ерөөл тавих юм.