Саудын Арабад 10,000 өрөөтэйгээр төлөвлөгдсөн дэлхийн хамгийн том зочид буудлын төсөл батлагджээ.
Барилгын төсөл дөнгөж батлагдаад удаагүй байгаа ч асар их хурд, тусгай системчилсэн ажлаар зочид буудлыг тун удахгүй нээхээр зорьсон юм байна.
Абраж Кудай гэх нэрээр нээгдэх уг зочид буудал нь жил бүрийн Хаж мөргөлийн зан үйлээс 2 сая гаруй Мусульман шашинтай мөргөлчдийн хүлээж авдаг Меккагийн бүсээс ердөө 2 км-ийн зайд сүндэрлэх юм байна.
Төслийн үндсэн өртөг 3,5 тэрбум ам.доллараар тооцогдож байгаа бөгөөд дэлхийн хамгийн том гэх нэрийг хүртэх зочид буудал 2017 оноос үйлчлүүлэгчээ хүлээн авах боломжтой болно.
Төслийн хүрээнд газар нутгийн хэмжээнд гол анхаарлаа хандуулж жижиг хотхон бүхий хэмжээг тооцоолж 1,4 сая м2 газар нутагт зочид худалдааны төвүүд, уулзалт тоглолтын томоохон танхим, дээврийн хэсэг, 70 өөр төрлийн ресторан, мөн автобус метроны зогсоолыг ч багтаах юм байна.
Үндсэн цогцолбор 20 өөр төрлийн цамхгийг байршуулах бөгөөд мөргөлчдөд зориулсан тэнхим, хоолны газар зэргийг ч төлөвлөжээ.
Мөн тэдгээр цамхгуудын 10-ыг нь дөрвөн одтой зочид буудлын хэмжээнд ангилах бол 2 ч таван одтой цамхгийг тохижуулах юм байна.