БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны шинэ зургууд түүний эрүүл мэнд доройтож буйг харуулж байна хэмээн “Telegraph” агентлаг мэдээллээ.
Ким Чен Уны улсынхаа тариалангийн талбай болон асрамжийн газарт зочилж буй зургуудыг тус улсын олон нийтийн хэвлэл нийтэлжээ. Солонгосын Төв мэдээллийн агентлагийн даваа гарагт нийтэлсэн зургуудаас Хойд Солонгосын удирдагч хэт таргалж буй нь харагдаж байна. Энэ нь 32 настай хүний хувьд хэт таргалалт хэмээн үзэж болохоор байгаа гэж судлаачид дүгнэснийг “Telegraph” онцолжээ.
Түүнчлэн Ким Чен Ун өнгөрсөн долдугаар сард олон нийтийн өмнө гарахдаа таяг тулж, хөл нь догоноцож явж байсныг дурссан байна. Хэдий тухайн үед хөлөө гэмтээсэн хэмээн мэдээлж байсан ч өнгөрсөн есдүгээр сард удаан хугацаагаар сураггүй алга болсон болон одоо таргалсныг харвал эрүүл мэндийн асуудалтай тулгарсан нь ойлгомжтой хэмээн барууны судлаачид үзэж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)