Сүмогийн их аварга Д.Дагвадоржийн шинэ найз бүсгүйгээр тодроод буй Г.Лагшми хэвлэлд өөрсдийнхөө талаар ярьжээ. Тэрбээр сар шинийн баяраар аваргын аав, ээжтэй танилцсан билээ.
Тэрбээр "Бид хоёр тусдаа гарсан. Одоохондоо хөл хүнд болоогүй. Тэр цуурхал ёстой худлаа. Шинэ хос учир шинэ орчинд хоёулхнаа амьдарч байгаа. Хэсэг хугацааны дараа албан ёсоор ёслол үйлдэнэ. Хадмуудтайгаа цагаан сараар танилцаж, нэг гэрт орсон. Хадам ээж маань их зөөлөн, сайхан эмэгтэй байна лээ. Ер нь манай хүний ар гэрийнхэн халуун, дотноор хүлээж авсан. Одоогоор Дагваагийн хүүхдүүдтэй уулзаж, танилцаагүй байна. Тэр бол ирээдүйн асуудал" хэмээн ярьжээ.
Б.Лагшмигийн хувьд дипломат айлын ганц охин бөгөөд Москвад бага насаа өнгөрүүлсэн боловсрол, мэдлэг сайтай гэдэг юм билээ. Англи, орос, франц хэлийг бүрэн эзэмшсэн бүсгүй "Эрэл” сургуулийг онц дүүргэж улмаар ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгссөн байна.
Т.Сар
Сэтгэгдэл (35)