Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг хэлэлцлээ. Тус хорооны хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж шийджээ. Энэ шийдвэрийн дагаа Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар боллоо.
А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний магнайд гарч барилдуулахаа Монголын Үндэсний бөхийн холбоо шийдэж чадахгүй гэдгээ мэдэгдэн, баяр наадмын комиссоор шийдүүлэх хүсэлт гаргасан юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (68)