Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв “Төсвийн тухай хууль”-ийг ноцтой зөрчсөн байна.
Төрийн зарим байгууллагуудыг нэгтгэх ажил Хөдөлмөрийн яамнаас эхэлж, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институтийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд нэгтгэсэн. Ингэснээр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв болгон нэрийг нь өөрчлөлж, тус төвийг байгуулсан билээ.
Гэтэл тус төв байгуулагдсан цагаасаа л олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тодруулбал, тус байгууллагыг анх байгуулахдаа МАН-ын харьяалалтай 15 даргыг шинээр томилсон талаарх мэдээлэл нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан ч удалгүй намжсан.
Дээрх томилогдсон дарга нар байгууллагуудын мэргэшсэн 150 гаруй ажилтнаас 50 орчим албан хаагчийг дээрээс баталсан орон тоонд нийцүүлж цөөрүүлэх ёстой хэмээж, ажилтнуудад урьдчилан мэдэгдэлгүй бөөнөөр нь нэг өдөр ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн ч мөн л олны анхаарлыг саринуулж дөнгөсөн юм.
Харин энэхүү хууль бус үйлдлээ хаацайлсан удирдлагууд “Байгууллага батлагдсан орон тоонд байх ёстой” хэмээн хууль дүрэм баримталдаг хүмүүсийн дүрд тоглож, цээжээ дэлдэж байсан цаг саяхан. Гэтэл хэдхэн сарын дотор энэ салбарт ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй 30-аад хүнийг шинээр ажилд авч, орон тоогоо хэтрүүлэн “Төсвийн тухай хууль”-ийг ноцтой зөрчив.
Хэлж, хийж байгаа нь зөрчилдөж, хууль дүрмийг уландаа гишгэх эрхэмүүдийн дээрх “хуудуутай” үйлдлээс болж өнөөдөр тус байгуулага батлагдсан, үндсэн орон тооны 106 ажилтны цалинг дараагийн саруудад олгох боломжгүй болсон байна.
Тус байгуулагын хууль бус үйлдэл үүгээр дууссангүй. Хөдөлмөрийн дотоод журмаа зөрчин сард хоёр удаа олгодог ажилчдын цалинг сарын эхэнд бөөнд нь олгодог болсон гэдгийг ч тус газрын ажилтнууд өгүүлж байгаа юм. Мөн ажилд ороод удаагүй, хагас жил ч ажил хийгээгүй хүмүүст ээлжийн амралтын мөнгийг бүтэн олгож амраасан байна.
Энэ мэтээр хууль бус үйлдэл “үүрэлсэн” тус байгууллагын эдгээр үйлдлийг залруулахын тулд С.Эрдэнэ сайд өмнөх сайдын холбогдох тушаалыг хүчингүй болгож, шинэ удирдлага томилжээ.
Гэтэл хууль бус үйлдэл нь илчлэгдэж, төсвийн хууль зөрчсөн эдгээр үйлдлүүдийг шинэ удирдлага нь залруулсныг төрийн албан хаагчдыг хоморголон халлаа хэмээн хуучин удирдлагууд нь өөрсдийн хууль бус үйлдлээ хаацайлж, албан тушаалын төлөө жирийн төрийн албан хаагчдын нэрийг барьж, тэмцэж байгаад иргэд болоод тус салбарынхан эмзэглэж байна гэдгийг энд дахин өгүүлье.
Сэтгэгдэл (13)