зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэвтэрт буй төрийн онош

2015-11-11
0
ЖИРГЭХ

        Засаглалын хямрал нүүрлэсэн  тухай  үлгэр  ярьсаар бид 25 жилийг үдлээ. Өнөөхөө ярьсаар л. Яасан ч удаан хямардаг юм, яагаад ч түүнээсээ салчихаж болдоггүй юм. 10 дахь жил дээр нь уг нь янзлах гэж оролдсон.

 

Үндсэн хуульд оруулсан 2000 оны нэмэлт өөрчлөлтийг хэлж байна л даа. Харамсалтай нь, олны ярихаар бол дордуулсан долоон өөрчлөлт болсон гэх юм билээ. Ингээд түүнээс хойш дахиад 15 жил өнөөх хямарсан засагтайгаа өнхрөх гэж оролдов. Явдаггүй ээ. Урагшаа явах нь байтугай, улам яажийгаад салж бутрахдаа тулаад зогсож байна. Монгол гэдэг тэргэнд энэ дугуй тохирохгүй юм байна гэдгийг одоо л бүгдээрээ ойлгож ирэв. Зарим нь “Энэ чинь гурвалжин дугуй байсан байна” гэж нүд нээгдэж ч байх шиг.

 

Юутай ч урт замын тэхий голд урагшгүй, бүтэлгүй, унхиагүй, хэрүүлтэй уруултай зогсож байгаагийнхаа учрыг нь ойлгож, оношоо мэдээдэхлээ, манай төр засаг. Бүх болохгүй, бүтэхгүй бүхэн нэг ёзоортой байж. Тэр нь Үндсэн хуульд буй хэдэн заалт. Тэдгээрийг засаж, өөрчлөх тухай бишгүй сонсож байсан ч одоо илүү ажил хэргийн төвшинд, бодитой яригдаж эхэллээ.

 

Монголын засаглалын болохгүй байгаа зүйлс юу вэ гэж захын хүнээс асуувал хариулт нь бэлэн байгаа. Давхар дээл, Засгийн газ­рын тогтворгүй байдал, улс­төрчидтэй ха­риуцлага тооцох механизм байхгүй зэргийг юун түрүүнд нэрлэх биз. 1990 оноос хойш өнөөг хүртэл нийт 14 Засгийн газар солигдсон. 2012 оноос хойш нийтдээ долоон удаа сайд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцсэн. Зөвхөн энэ хоёр баримт юу илэрхийлнэ вэ. Гэтэл Англи улс 1990 оноос хойш дөрөв дэх Засгийн газартайгаа, Герман улс 1982 оноос хойш гурав дахь Засгийн газартайгаа өнөөдрийг хүртэл тогтвортой засаглаж байна. Тогтвортойгоор засаглахын давуу талыг эдгээр улс бүрэн илтгэж чадна.

 

Сингапур улс л гэхэд 1960-1990 оны хооронд ганцхан Ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Гэтэл эдгээр он жил нь тус улсын хамгийн өндөр өсөлттэй хугацаа юм. Ялгаагүй л парламентын засаглалтай орнууд шүү дээ, эд нар. Хүний л нийгэм болсон хойно Ерөнхий сайдаа огцруулаад, өөрөө оронд нь томилогдох атаа жөтөө, хэл ам, хэрүүл тэмцэл байдаг л байх. Гэвч тэр амбицыг нь хууль зүйн боломжоор хязгаарлаад өгчихсөнд л хэргийн учир бий. Харин манайд энэ боломжийг Үндсэн хуулиараа нээгээд өгсөн. 

 

Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нараа өөрөө сонгож томилох эрх манайд байхгүй. Тэр эрхийг УИХ эдэлдэг. Сайд бүрийг УИХ-аас томилдог тул УИХ-ын гишүүн бүрээс хараат байх нөхцөл бүрдсэн гэсэн үг. УИХ-ын гишүүдэд сайд нарын томилгоогоор улс төр хийх, Засгийн газрыг шантаажлах, хүссэн хүнээ тулгах, хүсээгүй хүнээ огцруулах боломжийг олгосон. Өнөөгийн улстөрчид яг л тэр боломжийн хүрээнд эрхээ мэдэж, ямбаа эдэлж байгааг нь бас ч буруутгах аргагүй үзэгдэл. Иймд УИХ нь тулга тойрсон хэрүүл, томилох огцруулах тухай л ярьж суудаг газар болж хувирсан нь ийм учиртай.

 

Тэгвэл Үндсэн хуульд Ерөнхий сайд нь өөрийн тан­химын гишүүдээ өөрөө сонгож томилдог байхаар өөрч­лөлт хийхээр яригдаж байна. Дээрх бүх алдаа завх­ралын уг үндсийг засах гэж байна гэсэн үг. Засгийн газрыг кабинетийн зарчмаар ажиллах ёстой гэж шахдаг. Гэтэл тийм үндэслэл байхгүй. Засгийн тэргүүнтэйгээ санал нийлэхгүй тохиолдолд зөрүүдлээд ажил хийхгүй суучихаж болдог тийм хуулийн орчинтой.

 

Засгийн газрынхаа эсрэг ганцаарчилсан тоглолт хий­сэн олон жишээ өнгөрсөнд бий шүү дээ. Сая л гэхэд БОАЖНХ-ийн сайд Н.Батцэрэг Засгийн газрын хуралдаан дээр гар өргөж дэмжсэн бодлогоо УИХ дахь “Шударга ёс” эвс­лийн бүлгийн даргын хувьд үгүйсгэсэн  шаардлага явуулж байх жишээтэй. Ерөнхий сайд нь өөрийн санаачлагаараа сай­даа огцруулах санал гаргаж байсан тохиолдол бараг л байх­гүй. Өөрөө эрх мэдэж, хариуц­лага тооцож чадахгүй учраас Ерөнхий сайд хүчгүй, бяргүй харагддаг.

 

Өдгөө Монголд хүчир­хэг Ерөнхий сайд хэрэг­тэй байна. Ч.Сайханбилэг, эсвэл Н.Алтанхуяг өөр хэн ч байсан хүчтэй байж чадахгүй. Өөрөө сайд нараа мэддэг, халдаг, сольдог эрх мэдэл гэдэг бол хүчирхэг байхын эхний нөхцөл. 

 

Олон жил шүүмжлэл да­гуулсан давхар дээлийг тай­лахын тулд мөн л Үндсэн хуу­лиараа оролдох шаард­лага­тай. Одоогийн хуульд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гээд заачихсан учраас хэн ч хуулийн эрхээ эдлэхийг хүснэ. Энэ сонирхлыг хувь улстөрчийн мораль, нам хүчний үзэл баримтлалаар хязгаарлах оролдлогууд газар аваагүй, авах ч үгүй гэдэг нь тодорхой болсон. Хамгийн бодит жишээ бол Р.Бурмаа, М.Зоригт нар. Тэд давхар дээлийг хүчтэй эсэргүүцэж байсан атлаа өөрсдөө сайд болох боломж ирмэгц үзэл бодол, байр сууриа үл тоон, сайд болцгоосон. Хуулийн хүрээнд бүгдэд олдож байгаа эрх ямбыг тэд ч ялгаагүй хүртэх эрхтэй учраас юун ёс суртахуун, ямар юмных нь мораль ярих ёстой гэж. Энэ жишгээр одоогийн улс төрд байгаа хүмүүс бүгд шахуу давхар дээл өмсөж үзэцгээсэн. Өмссөөр ч байна.

 

Тэгсэн хэрнээ бүх нийтээрээ давхар дээлийг эсэргүүцэж, үзэн ядагчид. Үүнээс болж, засаг төрийн ажил явахаа байлаа, цалгардлаа гэлцэх атлаа цаанаа дуртай байдаг янзтай. Уг нь УИХ нь Засгийн газраа хянаж, шаардаж, хариуцлага тооцож ажиллах ёстой байтал нэг бөгс хоёр сандал хуваахын үлгэр болчихоод хөшүүн байгаа нь үнэн юм. Тиймээс засаглалын зааг ялгааг салгаж, байх ёстой байр байранд нь аваачих энэ өөрчлөлт туйлын хэрэгтэй.  Давхар дээлийг тайлуулахын цаана маш олон давуу тал гарч ирнэ. Наанадаж л чадалтай, мэргэжлийн боловсон хүчнээр Засгийн газрын аппарат бүрдэнэ. Хууль тогтоох эрх мэдэл рүүгээ өнгөлзөхөө больж, зөвхөн хууль хэрэгжүүлэх үүргээ л анхаардаг болно. Төр бүхнийг чадагч болох гэж улайрахаа болино.

 

Удаад нь УИХ-ын ги­шүү­дийн тоог 99 болгож нэмэг­дүүлэх өөрчлөлт. Энэ нь нэг талаас парламентыг дан­хайлгаж байгаа мэт харагдаж байвч нөгөө талаараа эерэг олон үр нөлөөг авчирна. УИХ-ын 76 гишүүний ирц 100 хувиар батлагдсан нэг ч хуулийн төсөл Монголд байхгүй. Пар­ламентын ирц 50 хувь бүрдвэл шийдвэр гаргахаар хурал­даж болдог. Тэгвэл 39 ги­шүүнтэйгээр хуралдаж, түү­ний 20 нь дэмжихэд хэлэлцэж буй асуудал хууль болж бат­лагдах боломжтой гэсэн үг. 20-хон хүний саналаар бүхэл бүтэн 3 сая хүний хувь заяа, улс орны хөгжилд нөлөөлөх чухал шийдвэрүүд гарч байна гэж үзвэл мэдээж чамлалттай. Нөгөөтэйгүүр, гишүүдийн тоог 99 болгох нь бас ч гэж олон талыг харсан шийдэл.

 

Бага оврын парламент лоббид амархан өртөх, худалдагдах боломж их байдаг гэсэн олон улсын жишиг байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, 76 хүнийг худалдаж авах нь 99 хүнийг лоббидохоос хамаагүй хялбар байх нь мэдээжийн логик юм. Улс төрийн том шийдвэр дээр олон хүний санаа бодол тусах тусмаа онч илүү байх нь бас мэдээж.

 

Үндсэн чиглэлийн яамдыг Үндсэн хуульд тусгаж өгөх. Ерөнхий сайд нь хэрэв шаардлагатай гэж үзвэл гурван яамыг нь эрх мэдлийнхээ хү­рээнд нэмж болно. Энэ бол мөн л амьдралаас аргагүй урган гарсан, засахгүй бол болохоо байсан сэдэв. Засгийн газар солигдох бүрд мөнөөх гүйцэтгэх яам, Тамгын газар, агентлагууд нь өөрчлөгдөж, солигдож,  нэгдэж, салж, хөл толгойгоо алддаг. Нэг нь гарч ирээд л арав байсан яамыг 18 болгож орхидог. Үүнээс болж төрийн залгамж халаа, ажил үүрэг, хариуцсан салбартаа эзэн болох тухай яриа огт алга болсон. Бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь ч ялгаагүй олон эзний дунд эзэнгүйдэж дуусав. Ёстой л дээдэх нь суудлаа олохгүй тухай хэлц үүнд тохирно.

 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн УИХ-аас сонгодог болох өөрч­лөлт. Хугацааг нь зургаан жил болгох. Бас л өнөөгийн улс төрийн согогийг цэгийг нь олж эмчилж буй хувилбар. Өнөөдөр Монгол Улс хэдийгээр парламентын засаглалтай гэх боловч уг чанартаа хагас Ерөн­­хийлөгчийн засаглал тогт­­нож буй. 1990 онд анхны Үндсэн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийг УИХ-аас сон­годог байхаар тусгаж оруулж ирсэн байжээ.

 

Хэлэл­цүүлгийн явцад төрийн тэргүүнээ өөрөө сонгодоггүй улс байж таа­рахгүй гэсэн үндэслэлээр өөрчлөгдсөн байна. Гэвч анхны санал оруулсан хувилбар нь зөв байсан нь өнгөрсөн хугацаанд хангалттай батлагдлаа. Мон­гол Улс олон сонгуулийн хөлд дарагдаж, төсөв мөнгө урсаж, сонгуулиас сонгуулийн хоорондох тэвдсэн, хүлээлтэд хүлэгдсэн улс орон болж хувирлаа. УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил, ­ зургаан жил байх нь дөрөв дөрвөн жилээр төрийн бодлого алдагддаг, тогтворгүй байдлыг эцэслэх юм.

 

Гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн төрийн тогтвортой байдлыг л биднээс шаарддаг биш үү. Харин дээрх хэлбэрээр өөрчилснөөр сонгодог парламентын засаглал гэх үндсэн ойлголт руугаа албан ёсоор явж очно гэсэн үг. Зардал мөнгө ч хэмнэнэ. Манай улс эртнээсээ Их хуралдайгаар хаанаа тодруулдаг байсан жи­шигтэй адил хэлбэр рүүгээ шилжинэ.

 

Эцэст нь өнөөдрийн төр засаг хэвтрийн дэглэмтэй эм­нэлгийн орон дээр хэвтэж байна гэж үзвэл эдгээр өөрчлөлт нь зайлшгүй шаардлагатай эм бэлд­­мэл бололтой юм. Их ч олон хүн ингэж ярьж байна.

 

Д.ДАМДИНЖАВ

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (103.242.47.70)
    Баярцогтыг еронхийлогч болгож , Энхсайханыг еронхий сайд ,Сайханбилэгийг сангийн сайд, С.Баярыг уул уурхайн сайдаар тавья.Тэгвэл гадаадын хоронго оруулалт шууд нэмэгдэнэ.Энэ сонголтыг хийж чадвал монгол руу урсана даа.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (85.234.109.92)
    Э- нараас эгнэгт татгалзагтун
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (85.234.109.92)
    Хужаа энх-амгаланг бас сайд болгомоор бгаа юм биз дээ
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.212)
    АН-ыг л оношичих тэгээд л тэр чинь төрийн оны шүү дээ .АН-ын хан төрийг самарчихаад одоо энэ том нам явахаа байлаа одоо яах вэ гээд худлаа сурталчилгаа хийгээд бна шүү үүний эсрэг МАН юм бодох хэрэгтэй дээ.
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (67.161.149.5)
    Durgui hurmeer zus tsarainuud bna. Harahan ch buzartmaar. ter dundaa Z.Enkhbold , Bayartsogt 2iig harahgui uy. tsaanaa l neg muu eortoi.
    2016 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (103.229.123.9)
    Зураг дээр байгаа тэр голын нөхөр аль цэцэрлэгийн хүүхэд юм болоо.
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.242.47.66)
    зүйтэй энэ муу АН г арчиж хаяад ЭНХ-АМГАЛАНГААР ерөнхий сайд, ЗОРИГТООР сангийн сайд ХАЯНХЯРВААГААР хурлын дарга хийлгэе Монгол улс тэгээд мандан бадрана
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Punisher (103.229.123.226)
    Энэ муу ёр шүгэлсэн АН-ыг манай улсын түүхээс арчиж хаях хэрэгтэй. Ирэх сонгуулиар дарж аваад бүгдийг нь шоронд дээлийг нь нөмрүүлэх юм шүү. Ам өчгийг нь асууж 10 жилээр хорьж, ахиж гарч ирэхгүй болгох юм шүү. Идсэн уусан, авсан залилсан өүхнийг храаж авах хэрэгжтэй. Гашуун сургамж боллоо энэ өнгөрсөн 4 жил. Маш харамсалтай.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • Зочин
      муу ДО яамны бууны нохой хүн шоронд хиихгээд тэчъяадаад байна уу дараа нь чамайг хоринодоо
      2016 оны 03 сарын 09
  • зочин (202.72.245.165)
    Тэнэгтэйрэй энхсайхан баярцогт мэтийн хачигнууд байсан цагт монголыг сүйрүүлдэг гэдэгийг мэдтүгэй айтугай сантугай
    2016 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.106.141)
    Гүрээний судсанд шигдсэн хачиг хувалз болчихоод байхад үтэр түргэн салгаж эмчлэхгүй бол аминд аюултай байдаг биз дээ
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (49.0.160.132)
    Сая доллар мартдаг луйварчин сайд байхад төр яаж өөдлөх юм
    2016 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН-аас л салж байвал улс орон маань урагш хөгжинө дөө,
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • зоч (202.126.91.89)
    энэ дамдин жав одоо тэгээд энхбаяр,баянсэлэнгэ хоёр л монголын төрийг өөд нь татна гэх гээд байгаа санааг хэлээд байгаа юм уу?????
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
    • zoch
      harin ch elbegdorjiig eronhiilogchoor dahin songoh tuhai yaraad bgam bishuu
      2015 оны 11 сарын 26
  • зоч (202.126.91.89)
    энэ дамдин жав одоо тэгээд энхбаяр,баянсэлэнгэ хоёр л монголын төрийг өөд нь татна гэх гээд байгаа санааг хэлээд байгаа юм уу?????
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • зоч (202.126.91.89)
    энэ дамдин жав одоо тэгээд энхбаяр,баянсэлэнгэ хоёр л монголын төрийг өөд нь татна гэх гээд байгаа санааг хэлээд байгаа юм уу?????
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН-аас салж улс орноо өөд нь татах явдал бол нэн тэргүүний зорилт болно,
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Muugii (173.161.34.33)
    Erunhii saidad erh medel uguh geed baival arai uur baidlaar handah heregtei. Odoogiin huvilbar lav bish. Bas UIH- iin gishuudiin toog 99 bolgoj bolohgui ee. Odoo Baigaa hed ni ajillahgui baigaa shaltgaaniig oloh heregtei gehdee ene hunii bichseneer asuudald handaj bolohgui. Gishuud ni zuvgun gishuuniihee ajiliig hiih talaar nemelt oruulah, ajilaa hiihgui hural tasalbal dahin songogdoh erhiig hasah zereg hariutslaga toorsoh mehanizmaa oruulj ireechee. Undsen huuliin uurchlultiig iluu urgun utgaar harah heregtei. Adaglaad ard irgediin uureg, hariutslaga, zasaglaliin salaa muchruudiin yaldaa holboo, gajuudal, gadaad uls orontoi hariltsah chig handlaga- alban tushaaltan, baigaliin baylagiin huuli zuin darhlaa, undesnii auylgui baidliin chiglel, oron nutgiin udirdlaga bolon butets- zohion baiguulalt, huviin hevshliin hugjliin tulguur zarchim zereg olon taliin urgun asuudliig niit ard tumneer heleltseuulj hiih estoi. Sain bodoj tulhtai shiidehgui bol manjiin Ezlen turemgiilliin bodlogo shig
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.120.115)
    3 say hurch bgaamuu ugui yumuu hamag hunee gadagshaa durvuuleed duuslaa. mongoldoo saihan amidrah yumsan. hetsuu ch yum daa
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • бодол (202.126.94.240)
    эд нар Энхсайханг хэзээ ч гаргаж ирэхгүй учир нь Энхсайхан ЕС болвол улс орон ард түмэнд ашигтай эд нарт ашиггүй зүйл хийх учираас
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (202.179.11.74)
    Тэр эрээд байгаа хүчтэй ерөнхий сайд чинь Мэндсайханы Энхсайхан үүнээс өөр сонголт байхгүй. Мэдтүгэй, аюутугай.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
    • зочин
      үнэн үү? энх сайхан сая таван толгойг яалаа эгийн голын станц яалаа
      2015 оны 11 сарын 11
    • Зочин
      HARAGDAACH
      2015 оны 11 сарын 11
  • Зочин (202.21.106.108)
    Bayartsogt, saihanbileg shig tolgoid udirduulaad bhaar hyamraad bhaas uur yahuu,,
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
    • ta nar bod doo khumuuct zugeer l mongo ogood tene
      bi
      2015 оны 11 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    18 мин
  • Д.Энхжаргал: Шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгчийг бэлдсэн
    41 мин
  • ХХБ-ны Apple Pay үйлчилгээг идэвхтэй ашигласан 102 харилцагч шагналаа гардан авлаа
    55 мин
  • Үхрийн мах болон I гурилын үнэ дахин өсжээ
    1 цаг 17 мин
  • Нийтийн тээврийн 1095 автобус иргэдэд үйлчилж байна
    1 цаг 17 мин
  • Шинэ Засгийн газрын анхны хуралдаан үргэлжилж байна
    1 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Элсэлтийн шалгалтын хуваарь
    1 цаг 43 мин
  • Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ
    2 цаг 5 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
    2 цаг 18 мин
  • СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 42 мин
  • Дацан хийдэд шавилан суралцаж буй лам нарыг ерөнхий боловсролд хамруулж эхэллээ
    2 цаг 51 мин
  • Монголчуудыг ганзага хоосон буцаагаагүй Будапештын ДАШТ
    3 цаг 40 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар иргэдийнхээ баярыг НИЖГЭР хийх нь ээ!
    3 цаг 46 мин
  • Шинэ Засгийн газрын сайд нарын ХОМ
    3 цаг 53 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 39 мин
  • Элсэлтийн шалгалтад давхардсан тоогоор 133390 шалгуулагч оролцоно
    4 цаг 46 мин
  • Танилц: Г.Занданшатарын Засгийн газрын ГИШҮҮД
    4 цаг 49 мин
  • Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа
    5 цаг 9 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
    5 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи сэдэвт олон улсын хурал болно
    5 цаг 31 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
24 баримт
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК