БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Хятадын нийслэлд болох Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
“The Korea Times" сонинд бичсэнээр татгалзсан шалтгаан тодорхойгүй байна. Түүгээр ч зогсохгүй баярын арга хэмжээнд БНАСАУ-ын төлөөлөгчид оролцох эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
Одоогийн байдлаар нэлээд хэдэн орны төр засгийн тэргүүнүүд баярт оролцож чадахгүй болсноо мэдэгдсэн юм. Ямар ч байсан АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Их Британийн Ерөнхий сайд Д.Камерон, Оросын Ерөнхийлөгч В.Путин нар Хятадад очно.
Ким Чен Уныг өнгөрсөн тавдугаар сард Москва хотноо болсон Ялаптын баярын арга хэмжээнд оролцохыг урьсан билээ. Тэрээр эхэндээ очно хэмээн урилгыг хүлээн авсан боловч эцсийн мөчид татгалзсан юм.