зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“I love Mongolia” төслийнхөн намрын баярт зочиллоо

2015-9-11
0
ЖИРГЭХ

       “I love Mongolia”төслийн баг Хэнтий аймагт   “Намрын баяр” арга хэмжээнд оролцлоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь энэ жил нэлээд өргөн  цар хүрээтэй зохион байгуулагдаж буйг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар онцолсон юм.

 

Тодруулбал Хэнтий аймгийн 18 сумын 88 багаас ,гадна хөрш зэргэлдээ орших ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн бизнес эрхлэгчид ирж бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Намрын баярын арга хэмжээний хүрээнд сум бүр өөрийн өвөрмөц онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалсан юм.

 

 Тухайлбал Ховд аймгийн тарвасыг  Хэнтий аймгийн Батноров суманд байршуулж, ургуулснаа энэ үеэр худалдсанд олон иргэн ам сайтай байлаа. Мөн аймгийн хэмжээнд нэг сумаа жил болгон сурталчилдаг уламжлалтай ажээ. Тиймээс өнөө жил айраг цагаагаараа алдартай Жаргалтхаан сумынх онцлогджээ. Тус сумын зон олон нь хөдөлмөрч хичээнгүй гэдэг нь илт. Бичил дунд үйлдвэрлэл хөгжүүлээгүй хэр нь, бие сэтгэлээ зориулж цагаан идээгээрээ янз бүрийн бүтээгдэхүүн боловсруулж, түүнийгээ зах зээлд эрэлт хэрэгцээ хэлбэрээр нийлүүлдэг юм байна. Үзэсгэлэн гаргасан иргэдийн хувьд шар сүүгээ брэнд болгож, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Шар сүүгээр хийсэн ундаа, цэлцэгнүүр, ирис зэрэг нь их амттай юм.

Тэдний ярьж буйгаар “Дээр үед шар сүүг хэрэглэдэггүй асгадаг  байсан бол одоо амин дэм болжээ. Хүний биед маш их хэрэгтэй гэдгийг эрүүл мэнд талаасаа ч мөн шинжлэх ухаан нотлоод өгсөн байна. Бидний бүтээгдэхүүнийг иргэд ихээр худалдаж авч байгаад баярлаж байна. Тэр дундаа шар сүүний ирисийг их сонирхож авч иддэг юм. Мөн гараар барьсан буриад талх нь их онцлогтой. Хүнсний нарийн ногоо тарина. Өнөө жил гэхэд кимчи дарах, даршлаж сурч байна. Нөгөө талаар том том төсөл хэрэгжүүлж мөнгө тараадаг  хэр нь тэр нь малчид бидэнд бараг хүртээл байдаггүй шүү дээ. Хэн нэг нь аваад хэрэгцээндээ зарцуулаад идээд уугаад дуусгасан байдаг” гэж зовлонгоо ярив. Чихэртэй хорхой ааруул, сүүн хурууд, хайлмаг, сүүгээр хийсэн молоко, чихэртэй тараг, айраг өнгөтэй хэвэнд цутгасан хорхой ааруул зэргээ зах зээлийн дундаж үнээр зардаг. Мөн энэ жил Солонгосын нэгэн компаниас кимчиний хүлэмж байгуулаад ногоогоо өөрөө тарьсан байна.

 

Энэ жилийн намрын баяр арга хэмжээнд тарьж ургуулсан нарийн ногоо болон  түүгээрээ хийсэн бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.  Энэ мэтчилэн бусад сумдын хувьд ч нутгийн онцлогийг танилцуулж, бараа бүтээгдэхүүнээ  сурталчилсан.

 

Энэ үеэр Хэнтий аймгийн Батноров сумын иргэнтэй ярилцсан юм.

 

Х.Дөкун: Тарвас жимс бүх төрлийн хавдар өвчинд нэн тустай

-Улс орон даяар алдартай Ховд аймгийн тарвасыг өөрийн сумандаа  байршуулсан туршлагаасаа хуваалцаач?

-Батноров суманд ирээд нэг жил болж байна. Өмнө нь Ховд аймагт тарвас тарьдаг байсан. Энд ирээд мөн тарвасаа тарьж ургуулсан маань маш амжилттай болж энэ жил 13 мянган тонн тарвас хурааж аваад байна.

 

-Яагаад заавал алс холын Ховдоос Хэнтийд ирэх болсон бэ?

-Би энэ  нутгийн хүргэн болж ирээд өмнө нь хийж байсан ажлаа хийлээ.

 

-Ховд аймгийн хөрс Хэнтий аймгийн хөрс хоёрын хооронд ялгаа байна уу? Тарвас тарьж ургуулахад хүндрэл бэрхшээл гарч байна уу?

-Хүндрэл бэрхшээл нэг их учраагүй. Анхны жил гэхэд ургацаа сайн хурааж авсан. Хөрсний хувьд нэг их ялгараад байх зүйл ажиглагдсангүй. Давгүй сайхан хөрс байна.

 

-Тарвасаас өөр ногоо тарьсан уу? 

-Амтат гуа, огурцы, помидор , лууван, манжин, төмс гээд бүх төрлиЙН ногоо тарьж ургууллаа.

 

-Хэдэн га-д тариалалт хийгээд, хэдий хэр хэмжээний  ургац авсан бэ?

-Төмс, хүнсний нарийн ногоо тодорхой болоогүй байна.  Харин 13 мянган тонн тарвас хурааж аваад байна.

 

-Энэ жил  нийт нутгаар нэлээд гантай байлаа. Хэнтий аймагт бороо хур хэр оров?

-Ган гачиг байлгүй яах вэ. Энэ жил бүх л аймаг гантай хэцүү байлаа. Гэсэн хэдий ч ургацаа алдахгүйн төлөө нэлээд их ажиллалаа. Мөн гол усны хүчинд л ургац алдалгүй байж чадлаа.

 

-Нутаг орондоо  тариалан эрхлээд бас ч үгүй олон төрлийн нарийн ногоо тариалж буй хувь хүмүүстээ нутгийн  засаг захиргаанаас  хэрхэн дэмжлэг үзүүлж байна вэ?

-Орон нутгийн удирдлагуудын зүгээс дэмжлэг нэлээд үзүүллээ. Тухайлбал тариалангийн талбай үнэгүй өглөө, бага хувийн хүүтэй  зээлд хамруулж өгсөн гээд дэмжлэг туслалцаа их байсан.

 

-Тарьж ургуулсан жимс, ногоогоо хаагуур  борлуулдаг вэ, борлуулалт хэр байна? 

-Борлуулалт ерөнхийдөө дажгүй сайн байна. Аймаг сумандаа борлуулахаас гадна хот руу авч, явж зарж байгаа.  Мөн сургуулиудын үдийн цай хөтөлбөрт тарвас жимсээ өгч байгаа.

 

- Өө тийм үү? Ер нь тарвас жимсний ашиг тусыг манай уншигчдад хэлж өгөөч? 

-Тарвас жимс бүх төрлийн хавдар  өвчинд маш сайн. Хаван бууруулна, гэдэс дотор цэвэрлэнэ, шингэн  нөхөх гээд  олон төрлийн шидтэй жимс дээ. 

 Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
"Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
"Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    22 мин
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    6 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    6 цаг 32 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    6 цаг 42 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    6 цаг 52 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    7 цаг 0 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    20 цаг 22 мин
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    20 цаг 34 мин
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    22 цаг 20 мин
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    22 цаг 22 мин
  • У.Баатар: “Трамвай” төслийн шугамыг Зунжин-Сүхбаатарын талбай, Буянт ухаа-Торгоны зам цогцолбор чиглэлд барина
    23 цаг 39 мин
  • Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    Өчигдөр 14 цаг 44 мин
  • 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчилж байна
    Өчигдөр 14 цаг 40 мин
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
    Өчигдөр 14 цаг 29 мин
  • Намын гишүүд: Эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэсэн үзэл санааг тусгасанд талархалтай байна
    Өчигдөр 14 цаг 13 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллахын тулд гэр хорооллоор явахаас өөр аргагүй
    Өчигдөр 13 цаг 53 мин
  • Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Индонез улстай “Агаарын үйлчилгээний тухай” хэлэлцээрийг эцэслэн тохирч, байгуулах чиглэлээр хамтран ажиллана
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
24 баримт
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК