ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан, хориод байгаа. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Тэрбээр Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Мөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний оронд Эрүүл, мэндийн сайдаар ажиллах хүнийг хараахан томилоогүй байгаа. Харин намын Ерөнхий нарийн бичгийн даргынх нь ажлыг Ц.Шаравдорж түр орлож байгаа аж. Энэ талаар тус намын дарга Н.Энхбаяр "Туршлагатай, хариуцлагатай, ажилд няхуур нямбай ханддаг гэдэг утгаар нь намын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг eрөнхий нарийн бичгийн даргын ажлыг хариуцаад хийж бай гэж даалгасан" гэжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)